УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2017.04.18/ хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 14 цаг 40 минутад эхэллээ. Байнгын хорооны дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 өдрийн завсарлага авч буйг тэрбээр мэдэгдлээ.
Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсан. Харин Засгийн газар хуулийг буцаан татаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн болохыг тэрбээр мэдэгдэлдээ дурдав. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан хэмээн үзсэн тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн завсарлага авч байгаа гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асуулаа. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар Байнгын хорооны дарга тодруулав. Их, бага хэмжээний дүнтэй гүйлгээ, картын тооцоо, опетарорууд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага гээд Монгол Улсын төлбөрийн системд олон байгууллага оролцдог бөгөөд Монголбанк гол зохион байгуулагчаар ажилладаг талаар тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Уг хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн системд оролцогч талуудын үйл ажиллагааны нэгдсэн системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд төлбөрийн системд зөвшөөрөлгүйгээр оролцсон, эсвэл хуурамч баримт материал бүрдүүлэн хууль бусаар зөвшөөрөл авсан тохиолдолд хариуцлага тооцох тухай заалтуудыг тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар арилжааны банкууд картын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэдээс авдаг шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт орох эсэхийг тодруулсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бүр иргэдэд үзүүлж буй картын үйлчилгээний цар хүрээ, зардал, үйл ажиллагаанаасаа хамаараад янз бүрийн шимтгэл авч байна. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлд эдгээрийг нэгдсэн системд оруулж, үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаарыг Монголбанк тогтоохоор тусгасан хэмээн Ажлын хэсэг хариулт өглөө. Иноваци, техникийн дэвшлийн үр дүнд бий болж, дэлхийн олон орны төлбөрийн системд хэрэглэгдэж буй цахим мөнгийг ашиглах зохицуулалт хэлэлцэж буй хуулийн төсөлд тусгагдсан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тодрууллаа. Монгол Улсын төлбөр тооцоонд хэрэглэж буй гол мөнгө бол төгрөг, харин техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор бүтээгдсэн, төгрөгийг орлуулж болохуйц төлбөрийн хэрэгслүүдийг цахим мөнгө хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон байна. Харин цахим мөнгийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын төлбөрийн системд ашиглах, тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.