Стресс амьдралыг утга учиртай болгодог

Амьдралд тулгамдаж буй аливаа асуудал ямар нэг байдлаар стресс үүсгэж байдаг.
Харин бид "Стресс" зөвхөн уур бухимдлаас үүсэж, сөрөг хандлага бий болгодог гэсэн бодлоосоо салах цаг болжээ.
Ikon.mn болон Unlock подкаст хамтран бэлтгэдэг номын тэмдэглэлийнхээ энэ удаагийн дугаарт "The upside of stress" буюу “Стрессийн сайн тал” номыг онцолж байна.
Ямар өнцгөөс харж, хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаална
1998 онд АНУ-ын 30 мянган хүнд найман жилийн турш судалгаа явуулахад стресс ихтэй хүн нас барах магадлал нь энгийн хүнийхээс 43%-иар илүү гэсэн үр дүн гарчээ.
Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь "стрессийг хүнд байх ёстой зүйл" гэж эерэгээр боддог байсан бөгөөд тийм хандлагатай хүмүүст стресстэх явдал олон тохиолдсон ч үхэлд хүргэх шалтгаан огт болохгүй хэмээн үзсэн байна.
Үүнээс эрдэмтэд хүн аливаа асуудал, стрессийг ямар өнцгөөс харж, хүлээж авахаас бүх зүйл шалтгаалдаг гэж дүгнэх болжээ.
Харамсалтай нь ихэнх хүн стресстэх асуудлаас хол байхыг хүсдэг. Энэ нь асуудалтай нүүр тулах, давж шийдвэрлэх, өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг гэж номд бичжээ.
Харин стресс үр бүтээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй гэж боддог хүмүүс стрессээс болж бухимдах, сандрах, айх зэргээ зөвөөр ашиглаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг гэсэн байна.
Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр бус логиктойгоор хүлээн ав
Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүн Amygdala гэх тархиныхаа нөлөөгөөр сандарсан үедээ өөрийн мэдэлгүй хийдэг гэнэтийн шийдвэр, хариу үйлдлийг "Зугт эсвэл тулалд" гэж тодорхойлжээ.
Хүний биед байгалиас заяагдсан энэхүү хариу үйлдэл нь стрессийг бий болгож байдаг аж.
Тус хариу үйлдэл нь зөвхөн хүнд бус бүх амьд амьтанд байдаг бөгөөд ямар нэг аюул тохиоход өөрийгөө аварч гарахад зориулагдсан.
Өөрөөр хэлбэл, ийм үйлдэл нь хүн төрөлхтний ДНК-д байгалиас байдаг бөгөөд бидний тархины нэг хэсэг нь зөвхөн ийм үйлдэлд зориулан ажилладаг байна.
Тиймээс л бид аливаа асуудлыг "сэтгэлийн хөөрлөөрөө" шийдэх гээд байдаг хандлага түгээмэл оршдог. Гэхдээ орчин цагийн хүмүүс бидэнд байгалийн хариу үйлдэл шаардлагагүй бөгөөд асуудалд илүү логикоор сэтгэж шийдвэр гаргах ёстой.
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Утга учиртай амьдрал гэх ойлголтод стресстэй амьдрал зүй ёсоор багтдаг гэсэн санааг номд илэрхийлжээ.
Учир нь 2005 онд 121 улсын 125,000 хүн дээр туршилт хийхэд стрессийн индекс нь дунджаар 33% гэж тодорхойлогджээ. Өөрөөр хэлбэл, 121 улсын иргэдийн стресс харилцан хоорондоо харилцан адилгүй байсан аж.
Түүнчлэн стрессийнх нь индекс өндөр байсан хүмүүсийн харьяалагдах улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр, иргэд нь урт насалдаг төдийгүй амьдралдаа илүү сэтгэл хангалуун хандлага ажиглагджээ.
Энэ нь иргэд нь стресстэй байх тусам тухайн улс үндэстэн сайн, сайхан амьдрах магадлал нь өндөр байдгийг илтгэж байна гэж Сэтгэл зүйн шинжлэх ухааны багш Келли Макгонигал номдоо өгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, амьдралдаа олон чухал зүйлтэй, түүнийхээ төлөө бие, сэтгэлээ зориулж чаддаг хүмүүс илүү их стрессдэг аж.
Нөгөө талаар амьдралдаа олон чухал зүйлээс болж стрессдэг хүмүүс бусдаас илүү утга учиртай амьдардаг гэж тодорхойлжээ.
Стрессгүй амьдрал сэтгэл гутрал авчирна
Стрессгүй амьдралыг ихэнх хүн амгалан тайвнаар төсөөлдөг.
Гэтэл амар тайван нөхцөлд буюу огт стресстэх асуудалгүй орчинд хүн удаан байх нь амархан сэтгэл гутралд орох аюултай.
Тухайлбал, дэлхийн хөгжингүй орнуудын тэтгэвэрт гарсан өндөр настнууд тэтгэврийн мөнгөөрөө аялж зугаалж, амраад явах боломжтой бөгөөд тэтгэвэрт гарснаар олон сэтгэл зовоосон асуудлаас ангид болдог.
Гэсэн хэдий ч тэд сэтгэлийн хямралд орж, гутрах магадлал нь энгийн хүнийхээс 40 хувиар өссөн байдаг гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс магадгүй стресс биднийг сэтгэлийн хямралаас авардаг өөр нэг хүчин зүйл байж болох юм.
Эрүүл мэнд талаасаа ч стресс хүний биед сайнаар нөлөөлөх боломжтой.
Тухайлбал, хүмүүс бие биеэ тэвэрч, үнсэх үед эсвэл хүүхэд ээжийнхээ хөхөөр хооллож байх үедээ хайрын гормон ялгаруулдаг. Энэ нь эргээд зүрхтэй холбоотой эрхтэн системд гарсан саатлыг засаж, зүрхний хэвийн ажиллагаанд тус дэм болдог байна.
Үүний адилаар стрессдэх үед ялгарах гормон ч тухайн хүнийг олон зүйлийг зэрэг сурч, хөгжихөд чухал нөлөө үзүүлж байдаг гэж номд бичжээ.
Учир нь стрессдэх үед хүнээс олон төрлийн гормон ялгарч бусадтай ярилцах, өрөвдөх, илүү зоригтой ухаантай байлгах талаас тархи ажилладаг байна.
Стресст үзүүлэх хариу үйлдлээ ажилдаа зарцуулах хэрэгтэй
Бид санаа зовж, сэтгэл түгшиж, сандарсан үедээ өөрийгөө даваад гарч чадна гэж тайтгаруулах нь элбэг.
Харин зохиолчийн зүгээс өөрийгөө ингэж тайтгаруулах нь алдаа гаргах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрийгөө тайвшруулах гэж хичээхдээ зарцуулж буй энергиэ хийх үйлдэлдээ зарцуулах нь амжилт авчирна гэж зөвлөжээ.
Тодруулбал, сандрах үед зүрх хурдан цохилох, хөлс гоожих зэрэг нь стресст үзүүлж буй хүний биеийн хариу үйлдэл юм. Тэрхүү хариу үйлдлийг нь эрч хүчтэй байхдаа ашиглаж чадах нь илүү үр дүн авчирна.
Түүнчлэн жирэмсэн эмэгтэй ямар нэг байдлаар стресстэх нь гэдсэн дэх хүүхдийн биеийн хөгжил хурдан явагдахад тусалдаг бөгөөд ингэх нь хүүхдийн амьдралыг даван туулах чадвар нь тэр чинээгээр нэмэгддэг.
Хүнд цаг үе илүү хүчирхэг болоход тусална
Амьдрал маш олон зүйлээр баялаг учраас хүнд хэцүү эсвэл баяр жаргалтай үйл явдал ээлжлэн тохиолдох нь цаг хугацааны асуудал.
Харин хүнд хэцүү цаг үеүд нь тухайн хүнийг амьдралд сэтгэл хангалуун байх шалгуурыг багасгаж, илүү их сэтгэлийн хаттай болгодог.
Иймд "Стрессийг суралцах болох зүйл гэж харж чадвал маш хурдан амжилт олно.
Учир нь стрессээс болж таны биед ялгарах биологийн гормонуудыг зөв ашиглаж чадвал бусадтай дотно харилцаа үүсгэж, одоо байгаагаасаа илүү хүчтэй хүн болох боломж.
Хамгийн чухал нь стресст ямар хариу үйлдэл үзүүлэхээ өөрөө сонгож, сайтар сэтгэл зүйгээ хянах хэрэгтэй" гэж зохиолч зөвлөж байна.
Эх сурвалж: ''ikon.mn''

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.