Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта

НИЙТЛЭСЭН: 2020-07-08 12:33:57
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Спарта нь Грекийн бусад хотуудаас арай өөр байв. Тэнд хүүхэд гэдэг улсын өмч байх ба шууд л багаас нь цэрэг болгохоор сургадаг байсан гэдэг. Гэхдээ бүгдийг биш.

Тэд эхлээд нялх хүүхэд дээр очин усанд биш дарсанд оруулдаг байж. Улмаар тэр хүүхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс цэрэг болох эсэхийг шийддэг байсан. Мэдээж цэрэг биш бол шууд боол шүү дээ. Ийнхүү цэрэг болохоор сонгогдсон хүүхдүүдийг 7 настай байхад нь ээжээс нь салгаж бэлтгэлийг нь эхлүүлдэг байсан. Учир нь ээжтэй нь ойр байлгах нь тэднийг сул дорой болгоно хэмээн үзэж байв. Ийнхүү 20 нас хүрэхэд нь тэдгээр эрсэд тодорхой шалгуур тавьж, унасан цэргийг дундаж давхарга болгон явуулдаг. Харин тэнцвэл тэдэнд боол бас газар өгөн цэрэг хэмээн цоллодог байсан ажээ. Ийнхүү тэд 60 хүртлээ төрийн албанд үзнэ шүү дээ.
Нэг бодлын амар ч юм шиг. Шууд төрөхөд нь хүрэх газар, зорилгыг нь заагаад өгчихдөг.

Төөрөгдөл

Тэгэхээр ийм юм. Амьдрал үнэндээ Спарта шиг байдаггүй ажээ.

Таныг төрөхөд шууд танд зорилго оноож өгөөд л бөгсөн дээр чинь тамгалаад л гаргаад байдаггүй. Уг нь аялалд гарахдаа, гэрээс гарахдаа бид бүгд очих газрынхаа тухай жижиг төсөөлөлтэй байдаг. Гэтэл амьдрал хаа хүрэх тухай ямар ч төсөөлөл үгүй. Тийм ч болохоор баахан төөрсөн, яахаа мэдэхээ больсон, амьдралын утга учир хайсан хүмүүс. Хайж эхэлсэн нь том амжилт ч олж дуусахгүй бол жаахан тийм.

Тэгэхээр ер нь хүн яах гэж хорвоод ирээд, яах гэж оршоод байдаг юм бэ? Зарим хүний боддог шигээ өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгахад амьдралын утга учир нь оршдог юм уу? Эсвэл дотоод амар амгаланг олоход юм уу? Миний хувьд хэзээ ч тийм байгаагүй. Надад сүүлийн хоёр өгүүлбэр нь хэтэрхий амин хувиа хичээсэн зорилго мэт санагдана. Таны хувьд харин юу вэ? Өөрөөр таны амьдралын зорилго юу вэ?

Хүн хүндээ л туслах гэж оршин буй

Та өөрийгөө ширэнгэн ойд байна хэмээн төсөөлөөрэй. Тэнд та болон танаас гадна 5-н настай жаахан охин л байгаа. Өөр хэн ч байхгүй. Тэрхүү ойд маш хүйтэн бас араатан амьтад дүүрэн байгаа. Тэр үед ямар ч хүний толгойд би энэ таван настай охиныг аврах ёстой л гэж бодол орно шүү дээ. Тэр хүн тийм л зорилготой болно.

Энэ бол амьдралын ердөө хялбаршуулсан загвар юм. Бидний өнөөгийн амьдрал үүнээс хэд дахин төвөгтэй, бас том. Гэхдээ суурь томъёо нь ижил. Бид нэгэндээ л туслах гэж, нэгэндээ л сайн сайхан зүйлсийг өгөх гэж энэ хорвоод оршдог байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн зорилго явж явж эцэстээ өөр бусад хүндээ л туслах байдаг гэдэгт би итгэдэг. Таны хувьд өөр байж болно. Гэхдээ би хувьдаа ингэж л боддог юм.

Зорилго

Танд өөрийн бас нэгэн ойлголтоосоо хуваалцъя. Энэ нь амьдралын тухай юм.

Тэгэхээр ийм юм байна. Амьдрал гэдэг нэг тийм зам юм байна. Тэр замд заавал чиглэл хэрэгтэй ба түүнийг нь бид Алсын хараа буюу Вишн гэдэг юм байна. Хэрэв тэр чиглэл байхгүй бол бид хаа хүрэхээ мэдэхгүй гэрээсээ гараад явж байгаатай ижил санагдана. Тэгээд очих газаргүй тул хамаагүй таарсан газартаа алхаж байгаад л үхэх байх. Жаахан тийм биш гэж үү? Тэгэхээр бид алхах чиглэлээ үргэлж хайх ёстой юм билээ. Яагаад энэ зүгээр л гараад ирдэггүй, хайдаг вэ гэхээр хүн хүндээ зориулан дэндүү их зүйлийг сүүлийн 300 мянган жилийн хугацаанд бүтээжээ.

Тэгэхээр та юу бүтээх вэ гэдгийг олохын тулд түүх, нийгэм, шинжлэх ухаан гээд бүгдээр нь зэрэг аялах шаардлагатай болдог юм билээ. Нэгэнт чигээ олсон бол та түүнийгээ сайтар төсөөлөөрэй. Угаасаа та Вишн гэдэг үгийг мэдэх л байлгүй. Энэ нь үнэндээ зүгээр л ирээдүйн сайн сайхны тухай цухас төсөөлөл юм шүү дээ. Мундаг алсын хараатай гэх хүмүүс ердөө л ирээдүйн тухай хүчтэй төсөөлөлтэй хүмүүс байхгүй юу даа. Би дандаа нэг зүйлийг өөртөө хэлдэг. Тэр нь сэтгэл хүрсэн газар үйлдэл хүрдэг юм гэх үг.

Таталцал

Та хэрэв зорилгоо төсөөлж, сэтгэл дотроо биежүүлж чадвал та нэгэн зэрэг хоёр амьдралаар амьдарч эхлэх болно. Тэр нь яг өнөөдөр буй нөхцөл байдал ба нөгөөх нь таны ирээдүйн тухай төсөөлөл тань юм. Түүнчлэн энэ хоёр тань хоорондоо таталцаад эхлэх болно. Үйлдэл бүхэн чинь энэ хоёр амьдралыг нэг болгоход чиглээд эхлэх болно. Ингэж л хүний амьдрал хэлбэрждэг гэж боддог. Тэгэхээр та өөрийнхөө ямар ирээдүй рүү тэмүүлээсэй, ямар зүйлтэй таталцаасай гэж хүсч байна. Түүнийгээ л төсөөлж, өөрийнхөө вишн болгоорой. Спартад зорилгыг нь заагаад өгдөг шиг та өөрөө өөртөө зорилго, алсын хараагаа зааж өгөөрэй.

Гэхдээ ингээд л бүх зүйл болчих биш шүү. Та зөвхөн явах зүгээ л олсон хэрэг шүү. Танд одоо зарчим, үнэт зүйлс, ур чадвар гээд маш олон зүйлс хэрэгтэй. Тэдгээрийн тухай дараагийн зөвлөгөөгөөр хүргэнэ ээ. Та хүлээж байгаарай. Бас та үүнийг зөндөө хүнд хүргээрэй. Тэд ч гэсэн зорилго гэж юу байдаг тухай мэдэх хэрэгтэй байх тийм ээ?

Эх сурвалж: ''ikon,mn''

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.