Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хоёрдугаар сарын өрнийн зурхай

НИЙТЛЭСЭН: 2021-02-01 10:27:06
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

2021 оны хоёрдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна. Таны энэ сарын үйл хэрэг, ажил үйлс, амжилт бүтээл, хайр дурлал, гэр бүлийн байдлыг од гариг эрхэст хэрхэн зөгнөж буйг хүлээн авна уу.

ХОНИНЫ ОРД

Сарын эхээр шударга үнэнийг дэнслэх ба танаас зарчимч байхыг шаардах болно. Аливаа шийдвэрийг гаргахдаа итгэлтэй хүмүүстэйгээ сайтар зөвлө. Бодлогогүй алхмаас болж ихээхэн хэмжээний хохирол амсч болзошгүй. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаа дараагийн үе шатандаа орж эхэлнэ. Шийдэмгий бус байдлаасаа болж азтай учралыг алдаж магад. Албан томилолтоор явбал та сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Худалдаа хийх болон гэрээ байгуулах бол урьд нь төлөвлөсөн зүйлүүдээ л хэрэгжүүл. Эрүүл мэндийн хувьд амьсгалын замын халдварт өвчнөөс болгоомжил. Сарын дундуур урлагийн болон дизайны чиглэлээр ажилладаг хүмүүс амжилт олно. Гэр бүл, хайр сэтгэлийн хувьд азтай явдал тохиолдох байх. Бусад хүмүүс ч ажил мэргэжил, хичээл сурлага, шинжилгээ судалгаандаа багагүй амжилт олно. Таны амьдралын эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Төрийн болон хууль сахиулах байгууллагатай таарамжгүй харьцах магадлалтай. Сарын сүүлээр санхүүгийн хувьд тогтворгүй байх тул зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Өөртөө үргэлж шинэ боломжуудыг нээхийг эрмэлзэх хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй байх болно. Нэр хүндтэй хүний зөвлөгөө танд урам оруулах болно. Эрч хүч нэмэгдэж, ажлын ачааллаа бага ч болов хөнгөрүүлэх боломж олдоно.

ҮХРИЙН ОРД

Сарын эхээр хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Санамсаргүй танилтай болох ч магадлал өндөр. Боломжийн хэмжээнд санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Ажлын ачаалал, үүрэг даалгаврын хэрэгжилтээс болж хэцүү байдалтай тулгарна. Зорилго тодорхой ажлаа шууд барьж ав. Ганц бие хүмүүс гэр бүлтэй болох анхны алхмаа хийнэ. Хувийн амьдралаа зохицуулах шаардлага үүснэ. Та эрсдэл хүлээх үйл ажиллагааг хийхэд бэлэн байна. Гэвч та хүссэндээ одоохондоо хүрч чадахгүй л болов уу. Ихэнх үхрүүд амьдралаа өөрчлөх босгон дээр зогсож байна. Эд материалын ихээхэн хүч шаардагдах зүйлээр оролдох хэрэггүй. Нийгмийн амьдрал, гадаад нөхцөл байдал хурцадмал шинжид хүрч болзошгүй. Шинэ ажил эхлэхэд таагүй. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Сарын дундуур хөрөнгө мөнгөний боломжтой үхэрийнхэн автомашин эсвэл байр худалдан авах талаар хөөцөлдөхөд сайн. Гэрээ хэлэлцээр хийх ажилд аз туршиж болохгүй, бүх бичиг баримтыг шалга. Ажлын үр дүнд л гол анхаарал тавь. Гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий. Мэргэжлийн ур чадвар сайтай үхэрийнхэн хамт олондоо үнэлэгдэнэ. Амжилтанд хүрэх шинэ боломжууд хай. Нэг байрандаа удах хэрэггүй.

ИХРИЙН ОРД

Таны санхүүгийн асуудал бэрхшээлтэй ч боломж байсаар байна. Олон нийтийн болон улс төрийн арга хэмжээнд оролцох шаардлага үүснэ. Бусдын аманд орж уруу татагдаж, хууртах магадлал өндөр. Аливаа зүйлийг олон талаас нь бодож тунгаан шийдвэрээ гаргаарай. Амьдралын талаарх өөрийн үзэл бодолдоо тогтвортой итгэлтэй бай. Хуримтлуулсан мэдлэгээ амьдралд зөв ашиглах нь чухал. Халдварт өвчин тусахаас сэргийл. Биеийн дархлаагаа сайжруулах бэлдмэл хэрэглэ. Өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж эрүүл мэндээ муутгаж болзошгүй байна. Туршлагаа нэмэгдүүлэх шинэ мэдлэг олж авахыг хичээ. Сарын дундуур хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигдах болно. Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж чадвал эрч хүч авна. Ганц бие хүмүүс гадаад үзэмжиндээ өндөр ач холбогдол өгч, гоо сайханд их цагийг зарцуулна. Хайр дурлал зам дээр тосно. Зарим хайрын харилцаа нь асуудалд орсон ч хайр сэтгэлтэй хүмүүс бүгдийг давж чаддаг гэдгийг та хоёр нотолно. Бизнесээ өргөжүүлэхийн тул ямар боломжуудыг ашиглаж болох талаар шинэ шийдэл хайна. Аз сорьсон зүйлд мөрий тавих хэрэггүй. Хувь заяа азаар буян хишиг хайрлана хэмээн горьдох хэрэггүй.

МЭЛХИЙН ОРД

Ажил хэрэг тань танаас төлөвлөгөөтэй байхыг шаардах болно. Сайтар төлөвлөж чадсан бол мөрөөдөл биелж их ашиг олно. Ганцаараа шийдэж чадахгүй бол мэргэн зөвлөгчөөс тусламж гуй. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, та өөдрөг сэтгэлээр орчин тойрныхонтойгоо харилцана. Уран сэтгэмж, сэтгэлийн хөдлөлөө ашиглан янз бүрийн хүмүүстэй танилцах эрсдэлтэй алхмуудыг хийнэ. Ганц бие эрчүүлд хайрын учрал тохионо. Энэ нь гэхдээ гүнзгийрч гэрлэлт болохгүй түр зуурынх байх магадлалтай. Урлаг соёлын алдартнууд шүтэн бишрэгчиддээ таатай сайхан сэтгэгдэл төрүүлэхээр чармайна. Ашиг орлого аажим нэмэгдэх болно. Хуримтлуулсан мөнгөө банкинд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Өнгөрсөн үеийн учрал эргэж санагдана. Сарын сүүлээр амьдралын чухал хэсэгт ялалт байгуулж сайн үр дүн авна. Та адал явдалд дуртай бол амьдралын бодит дүрийг та өөрөө олж харж байна. Мэргэжлийн хандлага сайн байх тул ажил хэрэгч чадваруудаа нээн харуул. Өөртөө байгаа сайн зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та таатай харилцаа, нэр төр олж авна. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ. Санхүүгийн асуудалд хариуцлагатай ханд. Хүлээцтэй байж, гэнэтийн учралд ухаалаг ханд. Зарим мэлхийнхэн тодорхойгүй үеийг дуустал гэр бүл болох, хүүхэдтэй болох зэрэг асуудлуудаа хойш нь тавь.

АРСЛАНГИЙН ОРД

Энэ сарын эхэн үед та амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гадны хорт зүйлсээс хамгаалах хэрэгтэй. Ердийн ажил төрөл, гэр бүлийн харьцаандаа сэтгэл хөдлөлөө хутгавал зөрчил үүснэ. Аливаа харилцаанд худал жүжиглэхээсээ илүү сэтгэлээсээ бай. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн цаг үе. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад таатай байна. Сарын дунд үед өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд таатай. Найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Сандарч түгшин, өөрийгөө хуурмаг байдлаар өөрчилсний хэрэггүй. Хэт тостой эсвэл халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах хэрэглэх хэрэггүй. Гэр бүлд үл ойлголцол гарсан ч удахгүй эвлэрнэ. Санамсаргүй байдлаас гэмтэл авах магадлалтай. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтал. Сарын сүүл рүү таны санхүүгийн байдал сайн тал руу эргэх боломж гарна. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч үйл ажиллагаа нь танд итгэл өгдөг ажил хэргээс яаран татгалзах хэрэггүй. Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа, үйл хөдлөл зарим зүйл дээр баримжаа алдсанаас хүндрэл учирсан байж магадгүй.

ОХИНЫ ОРД

Арилжаа наймаа хийх бол эрсдэлийг хамгийн их байхаар тооц. Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулна. Аз сорьж, өөр дээрээ туршилт бүү хий. Амьдралын хэв маягаа өвөрмөц байлгах гэж бүү оролд. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэх боломж байна. Гэвч эгэл ертөнц таны мөрөөдлийг буулган авах нь амар байна. Иймд зорилгоосоо бүү ухар. Од эрхсийн нөлөөгөөр олон зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд захирагдана. Харин мэргэ төлгөнд хэт итгэж болохгүй. Санхүүгийн алдагдалд орох эсвэл нэр хүнд унахаас сэргийл. Ойр дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Сарын дундуур хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой. Хосуудын харьцаа романтик байна. Мэргэжлээрээ түвшин дээшлүүлэн сурах тухай бодож болно. Өөрийгөө зөв нээн харуулахад тохиромжтой байна. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зөгнөж байна. Гэхдээ ганцаараа зүтгэлгүй багаар ажилла. Хайр сэтгэлийн мухардалд орсон харилцааг сэргээх үйл явдал болно. Ихэнх охиныхон хайр сэтгэлийн романтик харьцаагаа өөрчилж магад. Сарын сүүлээр гэнэтийн аюул ослоос сэрэмжилж жолоо барих болон машинаар зорчихдоо болгоомжтой бай. Та эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Сарын эхээр эрүүл мэндээ болон эргэн тойрноо хайрладаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Ажил хэрэг өрнүүн байж, өрсөлдөгчдөө ч хүлээн зөвшөөрөгдөж чадна. Харин хөрөнгө санхүүгээ баталгаатай болгох гэсэн хүсэл таныг харамч болгож мэднэ. Ирээдүйд хамтрах сайн хүмүүстэй учирна. Албан ажил эрхэлж буй хүмүүс танилын харилцаагаа өргөтгөхөд анхаар. Санхүүгийн асуудлаас болж сэтгэл тогтворгүй байна. Аливаа шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Өмнө нь гаргасан алдаагаа давтаж болзошгүй тул анхаар. Уран бүтээлийн эрэл хайгуулыг өчүүхэн зүйлээс ч хай. Түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийх, судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл олж авах магадлалтай. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Сарын дундуур зарим хүмүүс ажил хэргийн хамтрагч, заяаны хань зэрэг чухал сонголтууд хийх бололтой. Санхүүгийн гарлага гарах магадлалтай тул сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Танд нэмэлт орлого олох боломж гарна. Тантай байр суурь нийлдэггүй, өөр зан араншинтай хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Хосуудын таагүй харьцаа аажмаар зөөлөрч ирнэ. Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Үр хүүхэд болон ойр дотны хүмүүсдээ анхаарал хандуул. Амьдралынхаа хэв маягт шинэ зүйлийг нэвтрүүл. Одоогийн орлогын нөхцөл байдал танаас яаралтай арга хэмжээ авахыг шаардана.

ХИЛЭНЦИЙН ОРД

Сарын эхээр шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Албан тушаал ахих эсвэл цалин нэмэгдэх боломж гарна. Боломжийг алдалгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл. Зарим боломж ахиж олдохгүйг бүү март. Хэрэв та урлагийн хүн бол авьяас чадвараа уран бүтээлдээ бүрэн зориул. Ундарсан эрч хүчээр ид шидийг бүтээж чадна. Шинэ мэдлэг эзэмших орчин үеийн шинжлэх ухаан судлахад сайн. Нийгмийн хөгжил болон тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Сарын дундуур маш шургуу ажиллах хэрэгтэй болж байна. Хэдийгээр бусад хүмүүсээс байнга тусламж ирэх боловч өөрийн төрөлхийн шургуу зангаа сайн ашиглахыг одод зөвлөж байна. Та гэр бүлээ ч ажлаа ч тэнцвэртэй авч явах цаг болжээ. Мөрөөдлөө цэгцэлж, ирээдүйгээ сайнаар төсөөл. Эхэлсэн ажлаа дунд нь орхилгүй, зорилготой, тууштай ажиллавал амжилтад хүрнэ. Өөрийн дотоод мэдрэмжийг сайн ажигла. Аливаа хоосон амлалтаас аль болох зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Хайр сэтгэлийн харилцааныхаа үнэнч эсэхэд эргэлзэх хэрэггүй. Гэр бүл зохиох хүслээ амьдралд зоригтой хэрэгжүүл. Хувийн амьдралд чухал үйл явдал болно.

НУМЫН ОРД

Сарын эхээр эрч хүчтэй байх тул хүссэн зүйлээ өөрийн болгох бодол давамгай байна. Эргэн тойрныхоо хамтрагч нарын итгэлийг олбол сэтгэл санаа тань өөдрөг байх болно. Ажил хэрэгтээ бүх хүчин чармайлтаа гарга. Ажлын амжилтанд танил найзуудынхаа онцгой зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд сайн нөлөөлнө. Шинэ сэдэл уран бүтээлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сэтгэл хөдлөлдөө авталгүй төсөв ба тогтмол орлогоо хяна. Шинээр хөгжиж буй гарааны компаниудад таатай байна. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Өөрийн хүчин чармайлтаар мэргэжлийн хувьд шинэ түвшинд гарах сайхан боломж олдоно. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Амьдралыг тань өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Хэн нэгэн тусламж гуйвал өөрийн боломжоор дэмж. Хайр сэтгэлийн харилцаа тогтворгүйтэж магад. Биеэ барихыг хичээх боловч харилцан итгэлцэл, сэтгэлийн хат үгүйлэгдэх болно. Эрч хүч болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Өөртөө итгэлтэй байвал бусдаас үл шалтгаалан амжилтын оргилд хүрнэ. Олсон орлого урсгал зардалд зарцуулагдана.

МАТРЫН ОРД

Хөрөнгө санхүүгийн асуудалд эрс шийдвэр гаргахгүй, болгоомжтой тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Од эрхсийн дохиог зөн совингоороо зөв тайлж унших нь сайхан амьдрах нэг үндэс болно. Ажлаа зөв хуваарилж тавьсан зорилго руугаа зоригтой алх. Хийж бүтээж буй ажил тань амжилт руу хөтлөхийг од эрхэс билэгдэж байна. Өөрийн зорилгоо зөв тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж шийдвэр гаргахдаа цаг алдана. Хэт хөнгөн зан гаргаж, анхаарлаа сарниулж болохгүй. Та хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн бол зоригтой хэрэгжүүлж эхэл. Хувь заяа гэнэт эргэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Бизнес эрхлэгч матарынхан банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаандаа муугүй боломж олно. Орлого удаашрах тул гэр бүлийн хэрэгцээт зарлагаа найз нөхдөөсөө авах хэрэгтэй болно. Уран бүтээлч хүмүүс дуусгаж чадаагүй байсан бүтээлээ хөнгөхөн туурвиж, бүгдийн анхаарлын төвд байх болно. Эрч хүчээ бүрэн ашиглахыг хичээ. Хайр дурлалын хувьд сайхан харьцаатай байна. Сайхан амьдрах зорилгодоо хүрэхэд аливаа зөв үйлдэл багадахгүй. Ганц бие хүмүүс гэр бүлийн байдлаа өөрчлөх гэж бүү яар. Унаган авъяас тань идэвхжих сайн талтай. Эрүүл мэндийн хувьд учир шалтгаан мэдэгдэхгүй бие хямарвал хоолны зөв дэглэм баривал удахгүй бүгд хэвийн байдалдаа буцаж орно. Хэт түлсэн, тостой хоол идэхгүй байхыг зөвлөж байна.

ХУМХЫН ОРД

Сарын эхээр та чухал хэлэлцээр байгуулж чадвал удахгүй ашигтай арилжаа наймаа хийнэ. Ихэнх хүмүүс онцгой нөхцөлд орох тул сэтгэл зүйгээ бэлэн байлгахыг хичээ. Уран бүтээлч хүмүүс ч олз омогтой байх болно. Санхүүгийн тулгамдсан асуудал шийдэгдэж, жаахан амьсгаа авна. Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралаа өөрчлөх зэрэг шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах боломжийг энэ цаг үед бүү алд. Хосуудын харьцаа хайр дурлал гал цоггүй, нэгэн хэмийн уйтгартай болж магадгүй. Хайртай хүндээ шинэлэг зүйл сюрприз барь. Сарын дундуур эрч хүчээр дүүрэн байх тул та шударга үнэнийг тогтоохыг хүснэ. Итгэлтэй байдал санхүүгийн амжилтад хүргэнэ. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай байна. Ирээдүйн зорилгодоо хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Эрүүл мэндийн байдлаас болж чухал уулзалт хойшилж магадгүй. Эрч хүчээ дэмий зүйлд тарамдуулахгүй байхыг хичээ. Ажил хэрэгтээ өвөрмөц төлөвлөгөө хэрэгжүүл. Таны өмнө шийдвэрлэвэл зохих харилцааны асуудлууд тулгарах болно. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн амлах гэсний хэрэггүй. Найз нөхдөдөө ажил хэргийн сонирхолтой санал тавь. Өөрийгөө шинэ зүйлээр цэнэглэхэд бэлэн бай.

ЗАГАСНЫ ОРД

Энэ сарын эхэн үед хувийн бизнес хийдэг хүмүүс амжилттай үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байх болно. Хэцүү байсан ч та алсын ашгаа бодож буулт хийхэд бэлэн бай. Орлогоо бага гэхгүй атга атгаар ахиулан нэм. Амьдралд муугаар нөлөөлөх хүмүүсээс зайлсхий. Сарын дундуур сэтгэл гутрал заналхийлж байна. Яг энэ цагт сэтгэлийн тэнхээ хамгийн чухал байна. Эрч хүч буурах тул чухал зүйлд цагаа зарцуул. Мөн эрүүл мэндэд аюул учирч болзошгүй. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Энэ үед байнга эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь сайн. Олон нийтийн арга хэмжээнд санаачлагатай оролц. Хүмүүст нөлөөлөх төрөлхийн чадвараа ашиглан нийгмийн идэвхтэй бай. Бусдаас бурууг бүү хай, энэ нь нэр төрд чинь л муугаар нөлөөлнө. Сарын сүүл үед үймээн шуугиантай газраас хол бай. Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Ашигтай мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.