УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө |
7 хоногийн тойм |
Олны танил |
Шар |
Танин мэдэхүй |
Түүхэн хүмүүс |
Кино урлаг |
Дуу хөгжим |
Номын ертөнц |
Гадаад мэдээ |
+18
СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: ХАМРАА ЧИМХЭЖ УНШИХ, ХАЧИН СОНИН АДАЛ ЯВДЛУУД, БУЮУ БААСТАЙ ХУУЧ ...
НИЙТЛЭСЭН: 2021-04-27 14:37:24
Бусад > Олны танил | Сэтгэгдэл: 0

МУСГЗ, Сэтгүүлч, Яруу найрагч Ай.ТӨМӨР-ОЧИР:
Баруун - Урт хотын төвд миний ууган хүргэн ах . манайд тогтвор суурьшилтайгаар яг хагас зуун жил хүргэнээр ажиллаж байгаа Гэндэнгийн Бадарч гэж ахмад жолооч бий .
Түүнийг чухам л хорхойд хоргүй хүн гэж хэлцэх нь олонтоо . Түүнээс хэн нэгэн та энэ Өмөөтэй олон жил хамт явлаа .
Бараг бүх зохиолчдыг танина . Бас тэдэнтэй хундага нилээн тулгасан байх даа гэсэнд тэр үнээн гэжээ . Мөн бас та чоно нохой нилээн туугаа биз дээ гэсэнд ...
- Тэр харин үгүй шүү гэж жийрхэв гэнэ .
Ингэхэд та ер нь чоно таарвал ална биз гэж асуусанд ...
- За даа . Дэндүү л урдуур өрөөд байхгүй бол үгүй дээ хэмээн хариулж түмний элэг хөшөөсөн гэдэг . Нээрээ л түүнд алагдах гээд дэндүү өмнүүр нь өрөөд байдаг чоно гэж байхгүй нь мэдээж .
Яг түүн шиг дэндүү өмнүүр өрөөд байгаа нэгэн сэдэв байх юм . Уран бүтээл бас тэр чоно шиг үхэл нь ирсэн сэдэв гэж байх юм даа . Би энэ сэдвийг . үүнийг бичихгүй юм шүү гэж мөн ч их бодлоо . Ёстой л нөгөө хүргэн ахын хэлдгэээр байн байн өмнүүр өрөөд болдоггүй ээ .
За одоо яая гэхэв бичихээр шийдлээ .
Хамгийн гол нь ямар сэдэв юм бол гэж уншигч та өөрийн эрхгүй мэдэхийг яарч байгаа даа . Тэгэхдээ би овоо хараанд орж ирсэн ооно шиг чоно шиг энэ сэдвээ хэлэхээс халширч бас ичиж байна аа .
Ер нь урд өмнө миний энэ сэдвээр бичигдсэн уран зохиолын аль ч төрөл байхгүй гэдэгт огт эргэлзэхгүй ээ .
Энэ бол баасны тухай элдэв яриа элэг хөшөөм явдлууд бөлгөө .
Монголчууд " Баас хатавч өмхийгөө тавихгүй " гэлцдэг .
Энэ ч үнэн байх шүү . За уншигч минь миний хоржоонтой нийтлэлийг уншихдаа хамраа сайн чимхэж хачин тэвчээртэй уншаарай .
Саяхны манай улс төр нилээн баасны үнэртэй үйл явдлаар дүүрэн байлаа . Оцгоногч Б. Баасандаш гэж урьд хожид дуулдаагүй нэгэн нөхөр сонин хачин үзүүлбэр үзүүлж олны нүдийг хужирлаж түмний нүдийг дэлдийлгэв .
Мөн үүнтэй зэрэгцээд АТГ - ын хөгшин каратэч Баасан авгай бантангийн амттай ч баасны үнэртэй сохор ч . охор ч улс төр хийж нүд хуурах төдийхөн амиа хоохойлох нь эмгэнэлтэй .
О . Баасанхүү гэж нэг мээмнээсээ гарч байгаа хүүхэд шиг гоншгоносон шүдлэн улс төрч хашаа тойрон хангинаж үүрсэх нь нэг л их цууриа муутай санагдана .
Дандаа хамраа чимхэж унших хэцүүг бодолцьё оо .
Цагийн өнгийг цайлгах улс төрчдийн хар мөрийг дарах санаатай Хархорины хийдийн хамба лам Баасансүрэн лам
" Орчлонг хайрлаарай " хэмээн дуулж аргадах нь уярмаар аа . Баасан нэртэй хүмүүс дандаа балиар байдаггүй нь ч бас бахархмаар шүү . Манай их найрагч
Б . Лхагвасүрэнгийн насны хань Баасан эгч бол ёстой нөгөө " баастай бурхан " гэдгийг та бүхэн мэднэ дээ . Тэгвэл их найрагчийн хүү " Болор цом - 2000 " - ын эзэн Л .Хасар дүүгийн ханийг Баасанжаргал гэдэг .
Аав хүү хоёр ингэж баасан нэртэй хань түшсэн учраа ч дүү надад хөгжилтэйгээр хуучилдаг бөлгөө .
Их Алтай нутгийн хүү Монгол улсын АУЗохиолч . Төрийн шагналт . Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст агсанаараа бид бахархалгүй яахав .
Түүний эхэн үеийн бүтээлийг хэдийгээр
Б. Ринчин нэрний нь сүүлчийн Т ... үсгийг нь нэгэн удаа дарж байсан ч Б. Бааст хэмээх буурал зохиолч баас биш Баастаараа явсаар насыг насалж буяныг эдлээд тэнгэр болсон түүхтэй .
Түүний " Амрагийн дуу " . " Цэнхэр дурдан алчуур " . " Хургачин хүү " - г дуулаагүй өссөн хүүхэд . дурлаагүй гэрлэсэн залуу гэж хаа ч байхгүй дээ .
Баян хүн бааж чадахаа байсан ...
Ядуу хүн ярьж болохоо байсан энэ цагт бичиж болдоггүй гэж хэлчихэв ээ .
Бичнэ дээ . Ичнэ гэж байхгүй шүү .
Бичих бол миний аз жаргал юм .
БААСТАЙ ӨВӨӨ ХҮРГЭЖ ӨГӨӨД
МОРЬ МИНЬ АЙРАГДСАН .
МУУГҮЙ Л ЮМ БИЛЭЭ
За бүр хургиж таарлаа . Уучлаарай .
Уншигчид минь . Айлд хүн баах сайн гэлцдэг . Харин хүн шээвэл муу л гэлцэх юм билээ . Үнэнч байх вий худалч биз ээ .
Нэгэн тохиолдол . Би хөдөө дүүгийндээ унтаж байлаа . Наадмын хоёр дахь өглөөний үүр цайх хараахан болоогүй л байсан болов уу . Дүүгийн хаалгыг хүмүүс тогшоод сэрээчлээ . Чагнаархвал Ай ... байна уу гэх чимээ дуулдлаа . Гайхаад асуувал уулзьяа ... гараад ир гэх нь тэрээ .
Мэл гайхаад нойрмоглон уцаардуухан босов . Түрүү шөнө нь уяа морь манаж хоносон тул ид нойрны цагаар гэж үглэн дуртай дургүй бослоо .
Гараад ирсэн таньдаг ах эгч хоёр болохыг дуугаар нь мэдэв .
Харанхуй шөнөөр хаачиж яваа улс вэ гэвэл . Гараас хөтлөөд ийшээ хэмээн зайд гарав . Чихэнд шивнэхийн наахнуур хэллээ . Танил настай хүн минь айлын гадаа машины кабинд сууж байгаа гэнэ .
Чамд л хэл гэсэн . Гэртээ хүргүүлмээр байна гэж хэлүүлсэн юм байхаа .
- За тэгээд юун сүртэй юм гэвэл тэхдээ бас учиртай гэж хэлээд тэд жуумалзацгаав .
Настай хүний итгэлийг яалтай билээ .
Очлоо . Өвөө айлд орохгүй гээд байсан нь бас учиртай ажээ . Хөөрхий . Өдөр нь морь дагаад УАЗ - 469 машинд чихэлдээд залуустай сууцгаасан гэнэ .
Гэтэл наадмын морь дагаад ухаантай ухаангүй чихэлдсээр байгаад өвгөнийг хэн нэгэн нь тохойгоороо нудраад хэд ч юм бэ хавиргыг нь хугалчихсан бололтой . Дуу алдаж байлаа . Үүнээсээ болоод мань өвөө бууж сууж чадахгүй болоод өмдөндөө хэрэг тарьчихснаа надад хэллээ .
Эвий эвий . Ааваас минь ялгаа юун ... гэж өрөвдөөд хүргэж өхөөр боллоо .
Гэр нь суманд ойролцоо л доо .
Ингээд л өргөж аваад машиндаа суулгалаа . Харин ёстой хамраа чимхэж байгаад л хажуудаа суулгачихлаа . Цоо шинэ 69 - ийнхөө дөрвөн хаалгыг нь нээчихээд л амандаа дуу аяласан шигээ давхилаа . Юун дуу ... гэж уншигч та гайхах байхаа . Үнэхээр би дуулж явлаа .
Яагаад гэвэл өвөөг санаа зовоод байгааг сатааруулж байгаа хэрэг л дээ .
Өвөө муу хөгшиндөө л очьё оо хэмээн үглээстэй . Нэгэн бүсгүй үр нь айлын ах эгчтэй хэдүүлээ " аврах баг " болж очицгоосонд эмгэн цай буцалгая гээд сүйд майд болсон билээ .
Үүр сайхан цайж Алтан - Овоо асарлан суниах хүлэг морин адил хүглийж байхад бид сумын төвд ирэхэд наадмын морьдоо барьсан хөтлөсөн хүмүүс сужган дээрээ дөнгөж ирж байлаа . Тэр өдөржингөө л миний машинд суусан хүмүүс хамраа чимхээд л наадмын морьд дагаад давхилдацгаасан даа . Би нарийн учир начирыг нь ч тэр болгонд хэлээгүй билээ . Энэ бол 1987 оны Дарьганга сумын наадам . Миний шаргал соёолон морь минь гуравт хурдалж жолоо өргүүлж билээ .
Түрүү жил нь хязааландаа бас гуравт хурдалсан аргамаг аа .
Надад ерөөс муу юм болоогүй дээ . Тэр ч бүү хэл би санаа зовсон өвөөг сайхан хүргэж өгсөний хүчинд морь минь айрагдлаа хэмээн билэгшээж байсаныг миний ойр хавийнхан мэдэх бөлгөө . Залуус дүү нар минь настан буурлуудаасаа бүү цэрвэж байгаарай . Тэдэнд бузар байдаггүй юм шүү дээ .
ААВЫНХАА ӨТГӨНИЙГ АЛГАН
ДЭЭРЭЭ ТОСЧИХСОН ХҮҮ
ИХ САЙН ЯВНА ДАА ... ГЭЖ НУТГИЙН
БУУРАЛ ХУУЧИЛЖ БИЛЭЭ .
/ Өөрөөс нь зөвшөөрл авч
бичсэн болно /
Хамраа чимхдэг нийтлэлүүдэд минь хар хорын араншин огт байхгүй төдийгүй өвгөдөөсөө цэрвээгүй үрст нь би бахархаад байгаа хэрэг шүү дээ .
Манай суманд олон сайхан хүүхдүүд ихэнх нь харцуултай Ядмаагийн Дашням гэж сайхан буурал байлаа .
Насыг насалж буяныг эдлэсэн буурайн амыг онгичиж хууч хөөрүүлэх нь надад алтны уурхайн ам эзэмшихээс илүү аз жаргалыг байдаг . Тэрээр үүх түүх их ярина даа . Нэгэн удаа бид хоёр үгэнд дурлаж суутал хүү минь энэ Ванчингийн Сүхбаатар их сайн явна даа гэлээ .
За яасан юм бэ . Ямар учиртай билээ гээд би ч лавлан асуулаа . Тэр жил муу аав нь их ядарч эмнэлэгт байхдаа сандаргаж л дээ .
Багадаа их зүдэрч өссөн хоёр хүү шүү .
Муу ээж нь бие муутай аавыгаа л бараадаад унагатай гүү шиг ботготой ингэ шиг явцгаадагсан гэхэд нь би мэдэлгүй яахав . Манайхан айл аймаг гэтэл ...
Чиний мэдэхгүй юм бас байна аа гэлээ .
Би ч өвдөгийг түшээд өвөр дээр нь гарчихыг шахлаа .
Өвгөн цааш зугуухан ярилаа .
Ванчин минь том биетэй . их өндөр . ястай нүсэр эрсэн . Хамгийн сүүлд эмнэлэгт байхдаа яалт ч үгүй орондоо " алдчихаж " гэнэ ээ .
Сав суулга хүүе хаая л болоо юм байх .
Гэтэл хүү нь ...
- Өө муу аав минь гээд л шууд хоёр алган дээрээ тосчихож гэнэ лээ . Энэ их хүү Сүхбаатар их сайн явна даа гэж билээ .
Манай эмнэлэгийнхэн ярисан үг шүү хэмээн надад хууч болгож билээ .
Би уярав . Бүр нүдний нулимс мэлтэрэв .
Ямар их хайр энэрэл билээ дээ .
Одоо ч бид хэн хэнд маань аавууд алслагдлаа . Нас явах тутам л дээдсээ өрөвдөх юм даа . Аав ээжийгээ асарч баярлуулна гэдэг бас л хүний заяаг олж үрийн тэнгэр аргадсан сайхан хувь тохиол юм шүү дээ . Хүүхэд дүү нар минь ...
Тиймээ " Морин Ванчин " - гийн хоёр хүү өнөөдөр сайн л яваа шүү дээ . Том хүү В . Сүхбаатар нь сумандаа ИТХ - ын дарга ч хийж төрийн албанд зүтгэлээ дээ .
Ванчингийн Амгалан гэх цөлх . дүнэгэр эр нас хэвийлээ . Уг нь ер нь жолооч хүн . Ахаасаа цөөхөн дүү байхаа .
Тэр мөн л ээжийгээ дээр дооргүй асарч өргөсөн гэнэ . Ганц эгч нь хүний хань айлын бэр холын суманд байдаг юм .
Бид нэг дорын улс . Биенээ арван хуруу шигээ мэднэ дээ .
Ингэж Өндөр Ванчингийн хоёр хүү аав ээжийгээ хэрхэн сайхан асарсныг тэр болгон хүн мэдэхгүй ч байж мэдэх .
Үнээн . Тэр хоёрын минь бага насыг ус нутгийнхан гол усаараа андахгүй .
Гэвч өнөөдөр тэд хэний ч гарыг харахааргүй сайхан амьдарч явна . Олон ч сайхан үр хүүхэдтэй . Худ ураг барилцаад хурга ишигтэй хот хүрээ шиг л бужигналдах нь дуулдана .
Аав ээжийгээ санаанд хүртэл сайхан өргөж тэнгэрт үдэх буяны дээд буян гэлтэй .
Өвгөн буурал Дашням гуайн үгсийг өрцөн цаанаа өрөм шиг хадгалсаар өнөөдөр өргөн түмнээ толилуулавай .
ЭЭЖИЙГЭЭ ЖОРЛОН ДОТРООС
СУГА ТАТАЖ ГАРГАСАН ЭЭЛТЭЙ
НЭГЭН ПАЯН ...
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд манай хүргэн Ч . Ядамсүрэнгийн ажиллаж амьдарч байсан юм . 1991 оны намар тэд хувийн байшин барьж найр хийх сураг дуулдлаа . Урилга иржээ . Бид Дарьгангаас хөл хөөрцөг болоод л ГАЗ - 53 машинтай залуухан жолоочтой дээр сууцгаагаад сүнгэнүүлээд буучихлаа .
Тухайн үèдээ л гайхамшиг л байсан юм даа . Очиж хоноод маргааш нь хаа холоос зорьж очсон улс найрлалаа . Хэрлэн голыг Шашин шуугиан дуу хуур . идэх уух . инээд наргиай цөн түрж сөн түшиж ид " галзуурцгаалаа " . Бараг л Хэрлэн гол " янцгааж " Хар ямаат " майлсан шахуу даа .
Урд талын сумаас хойт талын суманд машин хөлслөөд ирчихсэн хирэндээ л том амьтад гэж өөрсдийгөө санаж байсан даа .
Ааваасаа хойш / 1985 он / анх удаа л Айлтгүйн арван хоёр хүүхэд ээжтэйгээ хамт нүсэр найр хийсэн түүхэн үйл явдал аа . Найр хавтгайрч орж гарч олон хүн дуу хадааж байтал л хүүе хаая ... болоод явчихлаа . Үтэр түргэн үсрэн гарч харвал бидэнтэй очсон шинэхэн жолооч маань ухарч байхдаа мунгинаад дөнгөж тавьсан шинэ жорлонг нь кузовоороо ёворч арагш нь гэдийлгэжээ . Олон хүн орилолдсоны учир нь ээж маань жорлонд орсон
/ ойчсон / хэрэг байжээ .
Гүйж очоод тонгойж харвал ээж маань амандаа үглээд гараа зангаж харагдана .
Хормойгоо хумиад шуух маягтай барьчихаж . Хэн нэгнийг зангаж гомдоллож байгаа төрх л нүдэнд туссаныг санаж байна . Шууд хэвтээд л гараа явуултал дөнгөж хоёр гараа хүрлээ .
Бас хажууд минь муу ах минь эгнэж хэвтээд ээжийгээ хоёул угз татаад гаргаад ирлээ . Дөнгөж бие засч босоод гарах гэтэл нь аюул нөмөрсөн ажээ . Цоо шинэ жорлонгийн гишгүүр модыг нь хадаа ч үгүй сул тавьчихсан байсанд ийм хэрэг
" манджээ "
Ээжийгээ хартал амьхандаа гангарсан шинэ 45 - ийн хоёр гутал нь шагалцагаараа баас болжээ .
Үхтлээ хөхрөлдөцгөөлөө .
Ээж минь тэгэхэд дөнгөж 61 настай залуу ч байж дээ .
Харин өнөөх жолооч минь айсандаа ч юм уу . Архиндаа ч юм уу . Уйлах ч энүүхэнд боллоо . Би түүнийг ээжийг унагаасан гэж тууж хөөлөө . Муур хулгана ... болж тууцалдсанаа тэгс гээд уужирлаа . Гэтэл эгч дүү нар бааснаас ээжийгээ салгаж авах их ажил өрнөлөө .
Ингэж л айх . ичих . инээх . ханиах хослосон тэртээ цагийн нэгэн найрын түүх ийн буюу .
Энэ явдлаас буцахдаа бид ээжийгээ
" Баастай бурхан " хэмээн өхөөрдөцгөөсөн юм . Баасанд унасан ээжид минь ч муу юм болоогүй ээ . Бид ч ээжийгээ баасанд
" живүүлээд " баян тарган болоогүй ч хүний царай харахааргүй л амьдарч явна даа . Хамраа чимхэж унших хачин энэхэн дурсамж минь та бүхэнд ч гэсэн ээлээ өгч баяжих болтугАй хэмээн ерөөж өндөрлөвэй . Хамраа чимхэж уншсан хачин энэ тохиолдол ганц нэгэн удаа тохиолдсон байхыг ч юун магад даа .
Одоо уужуу сайхан амьсгаа авцгаа даа .
ТӨГСӨВ .
2021 . 04 . 24

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
БУСАД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.