Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Чингис хаан судлалтай холбоотой 300 гаруй жилийг хамарсан ном, бүтээлийг дэлгэв

НИЙТЛЭСЭН: 2022-11-22 10:46:14
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан 1710-аад оноос өдийг хүртэл 300 гаруй жилийг хамарсан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимлуудыг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд дэлгэлээ. Монголын Дипломатын академитай хамтран зохион байгуулж буй “Алтан цуглуулбар-999” номын үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэлээрх 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгож, 860 ном бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой. Тухайлбал, 1710 онд хэвлэгдсэн Францын эрдэмтний Чингис хааны намтар судлалаар гарсан ном хамгийн анхны бүтээлд тооцогдож байна. Үндэсний төв номын сангийн марктенгийн менежер С.Чулуунпүрэв хэлэхдээ, “Чингис хааны түүхэнд холбогдох “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, Шаштирын чуулган буюу Рашид аддины Судрын чуулган бүтээл гол түүхэн сурвалж бичиг юм. Мөн “Алтан товч” бол Монголын нууц товчоотой 80 хувь нь таардаг. Монгол хэлээр олдсон Чингис хааны түүхтэй холбоотой гол сурвалж бол “Алтан товч” юм. “Алтан товч”-ийг 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Онходын Жамъян гүн Дорнод аймгаас Дарь тайж гэдэг хүнээс эх хувиар нь олж авсан. Энэ бол Онходын Жамъян гүний гараар бичсэн хуулбар хувь юм. Үндсэн “Алтан товч” Чингис хааны музейд бий” хэмээв. Монголын Дипломатын академийн гүйцэтгэх захирал Х.Бэхбат, "Чингисийн сэдвээрх ном хэмээх оршихуйн бүхий л төрөл зүйлийг агуулсан ийм цуглуулга тал бүрийн ач холбогдолтой нь ойлгомжтой. Монголын төдийгүй дэлхий дахины дэвшилд Чингис хааны оруулсан нөр их хувь нэмрийг шинжлэх ухаанчаар танин мэдэх, алдар гавьяаг нь уламжлан мөнхжүүлэх үйлсэд ийм л цуглуулбар үйлчлэх учиртай. Их хааны тухайд даяараар хуримтлагдаж ахуй мэдлэгийн тэр арвин сан нэг дор эмхэрснээр цаашдын хөгжлийнх нь бат суурь болж, монгол түмний мэргэн ухаан дэвжсээр, олон улсын Чингис судлал дэлгэрсээр байх юм. Эзэн чингисийн тухай ном зохиол бүр сургамж айлдаж, ухаарлыг дагуулах агаад хүн төрөлхтний түүхийг монгол морины туурайн адил тамгалсаар байна” гэв. Энэхүү үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд үнэ төлбөргүй гарах юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.