Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АНУ-ыг үндэслэгчид Чингис хааны намтар судлалын анхны бүтээлийг ширээний номоо болгож байлаа

НИЙТЛЭСЭН: 2022-11-25 12:09:52
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэсэн ном, товхимлын цуглуулга бүхий “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд дэлгээд байна. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс хамгийн эртний, олонд түгсэн, алдартай нь Чингис хааны намтар судлалын тухай ном байв. Үе уламжилсан дорно дахинч, араб судлаач Франсуа Пөти дө ла Круа эцгийнхээ тэрлэж үлдээсэн энэ номыг хянан тохиолдуулж, 1710 онд Францын Парис хотноо хэвлүүлжээ. Зургаан зуу шахам нүүр бүхий, тухайн үедээ “аварга” том номыг 1712 онд англи хэлээр орчуулж гаргаснаар Америк, Европ тивд Чингис хааныг анхлан таниулж, алдаршуулсан түүхтэй. “Чингис хааны намтар судлалын анхны энэ бүтээл нь АНУ-ыг үндэслэгчдийн ширээний ном болж байсан. Тодруулбал, АНУ-ыг үндэслэгч Бенжамин Франклин, 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон нар улсаа байгуулахдаа энэ номноос Чингис хааны үйл хэргийн тухай уншин, үлгэр авч, амьдрал үйл хэрэгтээ зарчмыг нь баримталж байсан гэж үздэг. Тухайн үед Чингис хаан Хархорумд дэлхийн бүх шашин зэрэгцэн оршиж болохыг хүлээн зөвшөөрч, шашны эрх чөлөөг тэргүүнд тавьж, анхлан тунхагласнаас Томас Жефферсон санаа авч, АНУ-д анх удаа шашны эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулж байсан”-ыг Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв онцоллоо. АНУ-ын Конргессын номын сангийн ажилтан, хэл бичгийн ухааны багш М.Саруул-Эрдэнэ 1712 онд англиар хэвлүүлсэн энэ номыг монгол хэлээр орчуулан 2018 онд хэвлэснээрээ монголчуудад унших боломж бүрдүүлээд байгаа юм. “Алтан товч”-монгол бичгээр уламжилж ирсэн “Монголын нууц товчоо” “Монголын нууц товчоо” бүтээлийг Чингис хааны үнэн бодит түүхийг бичсэн эх сурвалж гэдэг ч монгол бичгээр уламжилж ирээгүй. Гэхдээ Лувсанданзангийн зохиосон “Алтан товч” сурвалж нь “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлийн 233-ыг нь хэвээр агуулсан тул “Монголын нууц товчоо”-ны монгол бичгээр үлдээсэн эх гэж үздэг байна. 17 дугаар зууны үеийн нэрт түүхч, Гүүш Лувсанданзан 1651 онд шавь нарынхаа хамт энэ сурвалжийг туурвисан учир судлаачдын дунд Лу Алтан товч гэдэг нэрээр алдаршсан. Энэ сурвалжид Монголын түүхэнд Чингис хаанаас эхлээд Лигдэн хааны үед ямар үйл явдал болж байсан тухай өгүүлжээ. Ингэхдээ “Монголын нууц товчоо”-ны 6-р бүлгийн сүүл, 7, 8 дугаар бүлэг бүтнээрээ, 12 дугаар бүлгийн төгсгөл хэсэг байдаггүй аж. Гэсэн хэдий ч “Монголын нууц товчоо”-нд байдаггүй нэлээд чухал мэдээ, баримт байдаг гэж эрдэмтэд үздэг байна. Тухайлбал Чингис хааны эцэг Есүхэй баатрыг насан эцэслэхэд Тэмүүжин гашуудсан тухай нууц товчоонд бичигдээгүй бол “Алтан товч” сурвалжид энэ тухай шүлэг байдгийг олон эрдэмтэн судалсан гэдгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгч Б.Отгонтуяа тайлбарлалаа. “Алтан товч” сурвалжийн жинхэнэ эх буюу Хулсан үзгийн бичмэл эхийг 1926 онд Дорнод аймгийн Баянтүмэн хошууны Дарь тайжид эх хувиараа хадгалагдаж байсныг Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулсан, анхны дарга Онходын Жамъян гүн олж авчирсан түүхтэй. Онходын Жамъян гүний гараар бичсэн хуулбар үндсэн “Алтан товч”-ийг Чингис хааны музейд олны хүртээл болгон дэлгээд байгаа аж. “Алтан товч” сурвалжийг “Монголын нууц товчоо”-ны монгол бичгээр үлдээсэн эх гэж үздэг тул 1995 онд Засгийн газрын Түүх соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт өв, 2009, 2011 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн өв, олон улсын баримтат өвөөр бүртгэжээ. С.Чулуунпүрэв: Чингис хаан бол орчин цагийн соёл иргэншлийн үндсэн зарчмыг бий болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфордын цөөнгүй номыг үзэсгэлэнд дэлгэжээ. Тэрбээр, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номоороо Чингис хаан болон монголчуудын түүхийг дэлхий дахинд үнэн бодитойгоор таниулсан алдар гавьяатан билээ. Дэлхийн маш олон хэлээр хэвлэсэн номонд “Чингис хаан дэлхийн олон улс гүрнийг нэгэн жолоо дор, энх тунх, амар амгалан ертөнцийг цогцлоохыг зорьсон тухай өгүүлдэг. Үүнийгээ мөнх тэнгэрийн ивээлд үйлийн эрхээр хийсэн гэдгийг Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв тайлбарлав. Тухайлбал, -Монголын нууц товчооны 240 дүгээр зүйлд “Сартуул иргэнд алтан аргамжаан (элч төлөөлөгч) тасдуулаад зүгээр сууж болохгүй” хэмээсэн нь 1218 онд Чингис хааны итгэмжит элч болох 100 гаруй хүнийг сартуулууд хороосон тул дайлаар мордсоноороо дэлхий дахинд олон улсын харилцааны ёс, халдашгүй дархан байдлыг тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлсэн. Үүнээс хойш дипломат, халдашгүй дархан байдал гэдэг ойлголт бий болсон. Түүнчлэн, нээлттэй худалдаа, чөлөөт эдийн засаг, хууль ёс, төрт ёс, ёс зүйн зарчмыг бий болгож, өөрөө ч хуулиндаа тэгш эрхтэй захирагддаг байв. Наран мандахаас жаргах хүртэлх их газар нутгийг эрхшээсэн эзэн боловчиг өөрөө бусдын адил борог даавуу дээлтэй, алт үнэт эдлэлд умбаж тансаглахгүйгээр тэгш эрхтэй оршиж байсан нь орчин цагийн соёл иргэншлийн үндсэн зарчмыг бий болгосон. Ази европыг холбосон өргөн уудам газар нутаг, улс орон, хэдэн сая үндэстэн, ард түмнийг 1 жолоонд нэгтгэн, 1 захиргаатай, 1 дэг ёстой болгоод, харилцаа холбоо дэд бүтцийг хөгжүүлж, Монголын их амар амгалант (Pax Mongolica) үеийг цогцлоосон. Тухайн цагт Монголын баруунаас зүүн хязгаарт 18 настай охин толгойдоо алтан алим тавиад зорчиход ямар ч хулгай дээрэм, аюул учрахгүй. Энэ бол маш хүнлэг, шударга, эрх тэгш, аюулгүй энх амгаланг цогцлоосон цаг үе. Чингис хаан ийм л амгалан ертөнцийг бүтээхийг зорьж, Монголчууд орчин цагийн соёлт хүн төрөлхтнийг тунхаглаж өгснийг Жак Уэтерфорд дэлхийд таниулсан” гэдгийг тэмдэглэсэн юм. Урьд нь Чингис хааны байлдан дагууллын түүхийг судалж байсан бол орчин цагт оюун санаа, сэтгэлгээний талаас нь задлан судалж байна. Тухайлбал, Гавьяат хуульч, академич О.Нарангэрэлийн ном бүтээлд Чингис хааны ертөнцийг үзэх үзэл баримтлал, орчуулагч Г.Аким гуай ертөнц байгаль дэлхийд хандах хандлага, хувь хүнийх нь үзэл баримтлал, Жак Уэтерфорд хүнлэг энэрнэгүй үзэл, тэгш эрх, шударга ёсыг хүлээн зөвөөрсөн талаас нь өгүүлдэг аж. Түүнчлэн, дипломат харилцаатай холбоотой, дипломат ёсыг Монголын эзэнт гүрнээс эхлэл, үндэслэлтэйг олон судалгааны бүтээлээр баталсан тухай бичсэн номнуудыг дэлгэжээ. Дэлхий ертөнцийг байлдан дагуулахдаа цэргийн урлагийг гарамгай эзэмшсэн Чингис хааны талаар Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру дэлхийн түүхийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” ботиудынхаа эхний дэвтэрт “Чингис хаан Ази, Европыг донсолгосон нь” хэмээн Монголчуудын түүхийн тухай бичжээ. Ингэхдээ “Чингис хаан дэлхийн түүхэнд гарамгай жанжин төдийгүй өөр шигээ жанждыг төрүүлж, өөрийн гэсэн дайны арга барилтай цэргийн урлагийг үндэслэн, дэг бий болгосон. Өрлөг жанжид нь цэргийн урлагийг Юлий Цезарь, Александр нартай дүйцэхүйцээр эзэмшсэн” гэсэн байдаг аж. “Юань улсын судар” 210 ботиос 69-ийг нь монгол хэлээр хөрвүүлээд байна Буриадын эрдэмтэн Цэвээн Жамсрановын олсон Чингис хааны түүхэнд холбогдох “Юань улсын судар”-ыг Цэнд гүн монгол бичгээр бичсэн гар бичмэлийг “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд олонд сонирхуулж байна. Мин улсын хааны зарлигаар 30 гаруй хятад түшмэл “Юань улсын судар”-ыг 1368 онд хятад хэлээр бүтээсэн нь монголчуудын талаарх 200 орчим сурвалжийн хамгийн дорвитой нь юм. Сударт Чингис хаанаас эхлээд Монголын хаадын намтар, ордны түшмэл, сайд, гүнж нар болон идээ ундааны соёл гэхчлэн бүх зүйлийг хамруулан бичсэнийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Дандаачансан гэж алдаршсан Чимидийн Дэмчигдорж орчуулжээ. Үндэсний номын санд 210 боть бүрэн эхээрээ ганц хувь хадгалагдаж байгаа бөгөөд эрдэмтэд судалж, орчуулаад орчин цагийн монгол хэлээр 69 дүгээр дэвтэр хүртэл буулгаад байгааг үзэсгэлэнд дээжлэн тавьжээ. Түүнчлэн, 13 дугаар зууны үеийн түүхэн сурвалж бичиг Шаштирын чуулган буюу Рашид аддины Судрын чуулган бүтээлийг олон хэлээр хэвлэснийг олонд сонирхуулахаар дэлгэсэн байна. Хубилай хааны тусгай элч Болод Чинсан зөвлөхөөр ажиллаж, хамтран бүтээсэн гэдэг учир 1836 онд Парист франц хэлээр хэвлэсэн хэвлэлтийг ч Франц улсаас авчран дэлгэжээ. Алдарт аялагч Марко Пологийн тэмдэглэлүүдийг ч үзэсгэлэнгээс сонирхох боломжтой. Марко Поло авга ахынхаа хамтаар 1271 онд дорно дахинд аялаад 20 гаруй жилийн дараа нутагтаа очсон байдаг. Ингэхдээ дайнд оролцон, Италид олзлогдоод 1298 онд Генуэзийн шоронд хамт хоригдож байсан Рустичиан гэх бичгийн боловсролтой хүнд дорно дахинд үзэж харсан, сонсож дуулсан, мэдсэнээ ярьсныг гар бичмэлээр тэмдэглэн ном болгож үлдээжээ. Нутгаасаа 17 настай гарсан Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил шадарласан тухай хүүрнэхдээ “Би үзсэн харсныхаа талыг нь ч ярьж чадаагүй” гэж хэлсэн байдаг аж. Марко Пологийн тэмдэглэл номыг анх гарсны дараа үлгэр домгийн, солиотой зүйл бичсэн гэж шүүмжилж байсан ч гадаад харилцаа хөгжин, дорно дахиныг таньж мэдээд ирэхэд Марко Пологийн ярьсан зүйлс үнэн бодит болсноор зохиол нь алдаршжээ. Ингээд Марко Пологийн тэмдэглэл 150 гаруй хувилбараар европ дахинд тархсан бөгөөд үзэсгэлэнд тэдгээрээс сонирхуулан тавьжээ. Үндэсний номын сан, Монголын дипломатын академ хамтран гаргаж буй үзэсэлэнд тавсан ном бүтээлийн 30-40 хувь нь Үндэсний номын сангийн сан хөмтөгөөс, 60-70 хувь нь ахмад дипломатч, Элчин сайдууд суугаа орноосоо цуглуулсан гадаад хэлээр хэвлүүлсэн ном бүтээл аж. “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэлээрх 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулжээ. Үзэсгэлэнгээс Чингис хаан гэж хэн бэ, цэргийн жанжин, дипломатчийн хувьд хэн байв, хууль эрх зүйг яаж үндэслэв, чөлөөт эдийн засаг, шашны эрх чөлөөг хэрхэн цогцлоов, хууль эрх зүй, тэгш эрх гэдэг ардчилсан үзлийн үндсийг хэрхэн тунхагласан тухай олон орны эрдэмтдийн ном бүтээлээс харах боломжтой. Үзэсгэлэн Үндэсний номын сангийн Үнэт ховор номын танхимд 2023 оны 1 дүгээр сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.