Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголын ард түмэн онцгой содон биет бус соёлын өвүүдтэй

НИЙТЛЭСЭН: 2023-01-23 09:24:46
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Энэ өдрүүдэд БНХАУ-д Хаврын баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын атташе бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чөн Шуантай ярилцлаа. -Юуны өмнө Танд Хаврын баярын мэндийг хүргэе. Та энэхүү албыг хашаад хэр удав? Монгол орон, монголчуудын талаарх сэтгэгдлээ ярина уу... -Миний бие анх 2020 оны 1 дүгээр сарын 6-нд Монгол Улсад хөл тавих үед Хятадын хаа нэг газарт КОВИД-19-ийн тохиолдол илэрсэн, харин Монгол Улсад нэг ч тохиолдол илрээгүй байлаа. Тун удалгүй манай улсын нөхцөл байдал хүндэрч эхлэхэд Монголын бүх салбарын хүмүүс халуун сэтгэлийн аян өрнүүлж, Элчин сайдын байранд ирцгээж хандив тусламж өгч, өөрийн биеэр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг мэдэрч билээ. Би амьдралынхаа 30 жилийг гадаадад ажиллаж өнгөрүүллээ, Австрали, Шинэ Зеланд зэрэг арлын орнууд, Зүүн хойд Ази, Өмнөд Азийн орнууд, Энэтхэг, Бангладеш гэх мэт. Харин эсрэгээрээ Хятадын олон газарт очиж үзээгүй байдаг. Үнэнийг хэлэхэд, Монголын талаарх ойлголт тун бага байсан. Ичмээр шүү...Монголд соёл, боловсролыг хариуцах хүндтэй бөгөөд чухал үүргийг хүлээж авахад хариуцлага өндөр ч нэр төрийн хэрэг байлаа. Ирэнгүүтээ л хоёр орны соёлын арга хэмжээнд татагдан орж билээ. Тэр үед Хөгжим, бүжгийн коллеж Хятадын хаврын баяр болох гэж буйтай холбогдуулан урлагийн концерт хийж намайг угтан авсан юм. Ийнхүү би анх тэдний тоглолтоор дамжуулан Монгол орны соёл урлагтай танилцаж, соёлын салбарынхантай шууд нягт харилцах болсон юм. -Та олон оронд ажиллаж байсан гэлээ. Тэгвэл Монголын соёл урлагийнхантай харьцахад ямар ялгаа мэдрэгдэв? -Монголын ард түмэн соёл урлагийн тал дээр онцгой содон биет бус соёлын өвүүдтэй. Жишээ нь, уртын дуу, хөөмий зэрэг нь монголчуудын цусан дах гентэй нь холбоотой байх. Би үнэхээр дууч ард түмний өлгий нутагт ирснээ мэдэрсэн. Тийм учраас би хоёр орны ард түмний соёл урлагийн давуу талуудыг харилцан хооронд нь танилцуулах их ажил байгааг ойлгосон. Ирэнгүүт л надад нэг сар хүрэхгүй хугацаанд над руу янз бүрийн мэдээллүүд ирж эхэлсэн. Тийм учраас би таашаах, суралцах гэдэг энэ хоёр зүйлийг хослуулсаар маш хурдан ажлын горимонд орсон доо. Сүүлийн хэдэн жилд бид багагүй зовлон бэрхшээлийг хамтдаа тууллаа. Тийм учраас Монгол Улсад ажилласан энэ гурван жил гаруйн хугацаа бол миний дипломат ажлын хамгийн мартагдашгүй он жилүүд байх болно. Тууж, өгүүллэг, дэлгэцийн бүтээл болон Мао Зедуны бичсэн шүлэгт Монголын тухай бичсэнийг Монголд ирээгүй хүн харангуут сэтгэлд нь нэг тийм салхи сэвэлзсэн хээр талд, морь мал бэлчсэн зураглалыг мэдрэх байх. Би ч анх ирэхдээ тийм л төсөөлөлтэй байсан. Зун болоод Архангай, Дорнод, Дундговь, Төв аймгуудаар явж үзээд дээрх төсөөллийг үнэхээр биетээр мэдэрсэн дээ. -Та Монголын соёлыг их таашаадаг юм байна. Чухам ямар соёл урлагийн бүтээл танд гүн сэтгэгдэл үлдээсэн бэ Яагаад? -Жишээ нь, уртын дуу, хөөмий байна. Зүгээр нэг жирийн малчин хүн төрөхдөө л энэ талын чадварыг эзэмшсэн байдаг. Харин хотын мэргэжлийн сургуульд түүнийг илүү онолын үүднээс судалж сайжруулж, шинэ шатанд гаргасан байдаг. Би олон соёл урлагийн мэргэжлийн сургуулиудаар явж ажил байдалтай нь танилцсан. Миний дүгнэлт бол, Монголын Засгийн газар соёл, урлагийн боловсрол, сургалтыг ихэд чухалчилж үздэг юм байна гэж ойлгосон. Эндээс манай Хятад улсын дунд сургуулиудын багш нарт суралцах зүйл их байна гэж боддог. Мэдээж Хятадын Засгийн газар ийм асуудлыг чухалчилж үздэг, гэхдээ Монголын дунд сургуулиудын хичээлээс гадуурх биеийн тамир, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг туршлагаас суралцууштай санагдсан. Мөн Монголын Засгийн газар улсынхаа соёлын нэрийн хуудсыг дэлхийд таниулах тал дээр багагүй хүчин зүтгэл гаргасан гэж боддог. Жишээ нь саяхан ЮНЕСКО-гоос “The HU” хамтлагийг онцоллоо. Тэдний бүтээлд уламжлалт рок хэв маяг нэвт шингэсэн байдаг. Тэд өөрсдийн өвөрмөц хөг хэмнэл, хөгжмийн урсгалаараа дэлхий дахинд Монгол соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Мөн түүнчлэн Монголын Засгийн газар Соёлын яамыг тусгайлан байгуулсан. Дээр нь Монголын ард түмний өөрсдийн нь урлагийн мэдрэмж маш өндөр. Жишээ нь, балетаар маш олон хүүхдүүд, насанд хүрэгчид хичээллэж байна. Мөн 17 настай охин олон улсын хөгжмийн тэмцээн дээр Рахманиновын 2-р симфонийг тоглож “Гран при” шагнал хүртэж байхыг өөрийн нүдээр харж билээ. Энэ бүхнээс үзэхэд, монголчууд зөвхөн уламжлалт морин хуур, уртын дуу, хөөмий төдийгүй Европын соёл болох балет, симфони хөгжмийг ч тоглож чадаж байгаа нь хүн төрөлхтний соёлыг ч хүлээж авах чадвартай ард түмэн гэдгийг харуулж байна. Бас нэгэн онцлох урлаг бол цирк, тэр дундаа уран нугаралт нь дэлхийд хамгийн шилдэг нь. Энэ бол монголчуудын давуу тал юм. Манай Соёлын яам гадаадын урлагийнхныг урьж тоглуулахдаа Монгол Улсаас хамгийн түрүүнд уран нугаралт, морин хуурыг байнга сонгодог. Энд нэг зүйлийг бахархалтайгаар хэлэхэд, 2020 оны ковидын үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард олны сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэхийн тулд цахимаар концерт хамтран зохион байгуулах санал тавьсны дагуу Хятад улсын алдартай урлагийн одуудыг урьж оролцуулсан “Дэлхийн цахим концерт”-ыг амжилттай зохион байгуулсан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөрийн гарын үсэгтэй талархлын бичгийг хүлээн авч, ихэд сэтгэл догдолж баярлаж билээ. Би барууны оронд ажиллаж байхдаа ч ингэж баярлаж байсангүй.Хэдийгээр барууны орон өндөр хөгжилтэй, орчин үеийн ч гэлээ өрнө дорнын соёл гэдэг бол хоорондоо их ялгаатай. Бид бүгд дорно дахины улсууд, хоёр орны зан заншилд ижил төстэй талууд байдаг. Тийм учраас би энд ажиллахад их сэтгэл хангалуун байдаг. -Та соёлын асуудал хариуцдаг хүний хувьд “соёлын зөөлөн хүч” гэх энэ ойлголтыг хэрхэн үздэг вэ? -Улс орон болгон өөрийн гэсэн соёлын онцлогтой. Энэ онцлог нь тухайн орны соёлын салбарын онцлогийг төлөөлдөг. Монголын соёлын тухайд нүдээ аниад төсөөлөхөд, морин хуурын эгшиг чихэнд сонсогдоно. Энэ чинь л зөөлөн хүчийг төлөөлж байна гэх үү дээ. -Зарим хүмүүс Хятад улс соёлын зөөлөн хүчний бодлогоор дамжуулан өөрийнхөө хүчирхэгийг дэлхий дахинд харуулж байна гэж ярьцгаадаг. Энэ талаарх таны бодол...? -Энэ дэндүү том асуулт байна. Би энэ асуултыг арай тодорхой болгоод өгье. Түрүү жилийн намар ХКН-ын 20-р их хурал дээр тавьсан илтгэлдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын үлгэрийг ярьж, Хятадын дуу хоолойг түгээнэ” хэмээсэн. “Үлгэр” гэдэг бол бүгдээрээ сонсох дуртай, хүний сэтгэлийг хөдөлгөсөн контент. Тэгэхээр бид дэлхийн ард түмэнд Хятадын үлгэрийг ярина гэдэг бол Хятад улсын ард түмний амьдрал, хөгжил, мөрөөдлийг таниулах, харилцан ойлголцох явдал юм. Бид бол зөөлөн хүчний элч нар. Бид гэхдээ хэн нэгэнд “чи ингэх ёстой”, “тэгэх ёстой” гэж хүчээр тулгаагүй. Та ч бас Монголын тухай сонирхолтой, хөгжилтэй үйл явдлыг надад ярьж болно. Би өөрийн амаар таны ярьсныг Хятадын ард түмэнд ярьж, Монголын ард түмний талаар зөв ойлголттой болгож чадна. Ингэснээр бүгд харилцан ямар нэгэн хардах сэрдэх зүйлгүй болно. -Сүүлийн үед Хятад улсад “соёлын инноваци” гэж их ярих боллоо. Та үүнийг хэрхэн ойлгож байна вэ? -Чи шинийг бүтээхгүй бол үүрд хуучинтайгаа л зууралдана. Дэлхий тасралтгүй урагшаа хөгжиж байна. Тийм учраас бид байнга шинийг санаачилж байх хэрэгтэй. Тэгэхдээ шинийг санаачилна гэдэг нь бид уламжлалаа авч үлдэхгүй, хаяна гэсэн үг биш. Уламжлал гэдэг энэ зүйл байхгүй бол инноваци нь “дотроо юу ч үгүй хоосон байшин” гэсэн үг. Тийм учраас инновацийг уламжлалтай хослуулах хэрэгтэй. -Та соёлын хүний хувьд Монголд соёлын инновацийг олж харав уу? -Миний бодлоор аль ч улс орон дэлхий гэх энэ том гэр бүлд багтаж байна. Тодорхой нэг урлагийг нэр зааж хэлэхэд хэцүү, гэхдээ тэд бүгд энэ дэлхий дээрх хамгийн шинэ, шинэлэг урсгалыг дагадаг. Морин хуурыг авч үзэхэд, энэ бол орчин үеийн зэмсэг биш. Түүнээс гарах морины янцгаах дуу чимээ гэх мэт хөг аялгуу нь яруу тансаг. Гэхдээ инноваци хийсний дараа түүний дуугаргаж буй хөг ая нь хийлийн аялгуутай их төстэй сонсогдоно. Миний бодлоор энэ л соёлын инноваци шүү дээ. Өөрөө хэлбэл, уламжлалт хөгжмийн зэмсгээр хийлийн хөг аяыг гаргаж ирнэ гэдэг бол сонсогчдод их шинэ соргог, сонирхолтой санагдана. Үүнийг би өөрийн таван мэдрэхүйгээр мэдэрсэн. -Өнгөрсөн гурван жилд дэлхий дахинаараа цар тахлын хүнд үеийг даван тууллаа. Энэ үед Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэвийн үргэлжилсэн үү? -Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу тэтгэлэгт хөтөлбөр хэвийн үргэлжилсэн. Зөвхөн хил хаагдсантай холбоотойгоор оюутнууд цахимаар хичээлдээ сууцгаасан. Харин энэ жил 1 дүгээр сарын 8-ны өдрөөс бүх юм чөлөөтэй болсон. Энэ жилийн элсэлтийн шалгалтыг үндсэндээ аваад дууссан бөгөөд дүнг нягтлаад Хятадын Боловсролын яаманд өгөхөөр зэхэж байна. -Энэ жил нийт хэдэн оюутан Хятад улсад суралцах вэ? -Баклавр, магистр, докторт нийлээд 50 орчим оюутан суралцахаах болж байна. -Шалгалтын байдлаас үзэхэд сурагчдын түвшин ямар байна вэ? -Ерөнхийдөө бүгд тодорхой түвшинтэй байна. Мэдээж шилдэг сурагчид байна. Тэд багаасаа хятад хэл үзсэн болохоор бусадтайгаа харьцуулшгүй юм. -Та цаашид шалгалт өгөх гэж байгаа сурагчдад ямар зөвлөгөө өгмөөр байна вэ? Хүүхдүүд юунд илүү анхаарах шаардлагатай вэ? -Дэлхийн бүх хүүхдүүд ижил. Хичээлдээ идэвх зүтгэлтэй, хичээмтгий байвал аль ч орны сургуульд элсэж чадна. Хятад улсад очиж суралцах гэж байгаа бол хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтыг заавал өгөх ёстой. -Монгол сурагчид ямар мэргэжлийг илүү түлхүү сонгон суралцаж байна вэ? -Их сонирхолтой. Олон хүүхэд анагаах, хуулийн мэргэжлийг сонгож байна. Бас нэгэн сурагч хятадын үндэсний хөгжим болох пийпаа хөгжмийн ангийг сонгож билээ. -Ярилцлагынхаа сүүлийн хормыг таньд үлдээе... -Миний албан үүрэгт хугацаа дуусах гэж байна. Энэ сайхан орноос явах болсон чинь сэтгэл хоргодож байна шүү (инээв). Энэ ташрамд, Та бүхэндээ Хятадын хаврын баярын мэндийг хүргэхийн сацуу Монголын ард түмэнд гүн хүндэтгэлийг илэрхийлж байна. Туулай жилдээ эдийн засаг нь улам цэцэглэн хөгжиж, ард түмний амьдрал нь улам дэвжин дээшилж, дагаад соёл урлагийн салбартаа улам их инновацийг бүтээх болтугай гэж ерөөе.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.