Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Агаарын бохирдлын үзүүлэлтийг 3 цаг тутамд үнэлэхийг санууллаа

НИЙТЛЭСЭН: 2023-01-26 16:21:56
Нийгэм > Байгаль орчин | Сэтгэгдэл: 0

Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын дэргэдэх “Ногоон парламент”-ын гишүүн эрдэмтэн судлаач нар агаарын бохирдлын үзүүлэлийг тогтмол нарийн гаргаж байх 5 зөвлөмж бүхий саналыг нэгтгэн Орчны бохирдлын Үндэсний хороонд өнгөрсөн оны 3 дугаар сард хүргүүлжээ. Гэвч “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн агуулга бүхий дээрх санамжийн хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Эсрэгээр агаарын бохирдлыг эсрэг авч хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөр өнөөдөр 33 хувьтай хэрэгжиж байна хэмээн өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон “Агаарын бохирдол, асуудал шийдэл, иргэд мэдэх эрхтэй” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд Орчны бохирдлын Үндэсний хорооны үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж байлаа. Тиймээс тус хорооны бүрэлдэхүүнд байгаль орчны хараат бус шинжээчдийг оруулж үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтыг хянаж энэ талын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардлаа. Агаарын бохирдол энэ өвөл нийслэлд стандарт түвшнээс өндөр байгаа нь олон эрсдлийг дагуулж байна. Үүний эсрэг арга хэмжээ авч байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогцолмаа хэлж байлаа. БОАЖ-ын сайдын тушаалаар 2018 онд Агаарын чанарын индекс үзүүлэлтийг хэмжих журмыг өөрчилсөн. Тодруулбал, агаарын бохирдлыг цаг цагаар үнэлж, 3 цагийн дунджаар азотын давхар исэл, хүхрийн үзүүлэлтийг харуулж ирсэн. 2020 онд агаарын бохирдол нийслэд 41 хувиар буурсан хэмээн мэдэгдэн явж ирсэн ч байдал өнөөдөр өөр болоод буйг хэлэлцүүлэгт оролцсон байгаль орчин, экологийн мэргэжилтнүүд анхааруулж санууллаа. Монгол орон шиг эрс тэс уур амьсгалтай, дээр нь агаарын бохирдол ердийн галлагаагаар үүсдэг оронд агаарын бохирдлын түвшин янз бүр, өөр өөр байдаг. Өнөөдөр 5 жилийн статистик дүнг харахад агаарын бохирдол буурсан үзүүлэлт байхгүй байгааг МБОИЗ-ийн тэргүүн, доктор С.Амгаланбаатар хэлж байна. Тиймээс агаарын бохирдлыг зөв үнэлж, олон нийтэд тогтмол мэдээлж байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв. Үүнтэй уялдан гамшгийн хэмжээнд хүрээд буй бүсэд оршин сууж буй иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, өндөр настай, зүрх судасны өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байх гэсэн зөвлөмж өгч байх олон улсын жишгийг дагаж мөрдүүлэн, зарим улс оронд ийм бүсэд туг өлгөн дохион өгөн анхааруулж байдаг зэрэг жишээг хэлж байлаа. Хэлэлцүүлгээр сайжруулсан шахмал түлшний стандартыг Хүхрийн үзүүлэлтийг 0.7 хувь, чийглэгийн үзүүлэлтийг 4 хувь, дэгдэмхий бодисыг 18 хувьтай тэнцүү буюу бага болгох хэрэгтэй байгааг мэдээллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.