Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДУНДГОВЬ: Эргэн тойрондоо байгаа эрсдлийг бид анзаардаг уу?

НИЙТЛЭСЭН: 2023-01-27 12:33:56
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Дундговь аймагт залуучууд нэгдэн, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлүүлэх нөлөөллийн ажил өрнүүлсэн нэгэн өвөрмөц хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ бол “Манлайлагч-50” хөтөлбөр юм. 2022 оны 12 дугаар сард Гэрэлтдэг ертөнц ТББ, ”Ид шидийн орон”-оос гарсан санаачилгыг аймгийн ЗДТГ, ХХҮГ дэмжин энэхүү хөтөлбөрийг эхлүүлжээ. Хөтөлбөрт оролцох залуучуудыг сонгохдоо иргэд санал дэвшүүлж, нэр дэвшүүлсэн залуучуудад саналаа өгснөөр хамгийн олон хүний санал авсан 50 залууг сонгосон юм. Иргэдийн оролцоотойгоор сонгогдсон залууд 4 удаагийн чадавхжуулах сургалтад хамрагдаж, өөрсдөө 5 баг болон, аймгийн хэмжээнд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр Сайнцагаан сумын эрсдлийг үнэлж, бууруулах болон Хоггүй хот болох хоёр асуудлыг сонгон үйл ажиллагаа явуулжээ. Бид нэг л орчинд удаан амьдарч, тэндээ дасчихаар эргэн тойрондоо байгаа эрсдлүүдийг анзаархаа больчихдог, энэ нь байж л байх ёстой зүйл шиг дасчихдаг, гэтэл тэдгээр зүйлүүд ямар их эрсдэл, хор уршиг дагуулж болохыг залуучууд хөндлөө. Тухайлбал: Хашаа, байшин бүр дээр 2-3 хаяг хадаатай байгаагаас яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэд цаг алдалгүй авч чаддаггүй, барилгын компаниуд барилгаа барьж дууссан ч овоолсон чулуу шороо, барилгачдын ашиглаж байсан нүхэн жорлонгоо цэвэрлэж орхидоггүй учраас энэ нь байгаль орчин, уур амьсгал, хотын өнгө үзэмжид таагүй байдлаар нөлөөлдөг, дулааны болон бохирын худгуудын таг эвдэрч, газар нь цөмрөн орсноос хүүхдүүд унаж бэртэх аюултай, усан сангуудын гадна асгарсан ус хөлдсөнөөс хүүхдүүд унаж, хөл гараа гэмтээх аюултай байгааг тэд танилцууллаа. Эдгээр асуудлуудыг цэгцлэх, эрсдлийг бууруулах, орчин тойрноо эзний ёсоор харахыг тэд сануулж, Сайнцагаан сумын ЗДТГ, 9 багийн удирдлага, Хот тохижилтын алба, ГХБХГ-т нөлөөлөл үзүүлснээр энэхүү асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Түүнчлэн "Та бусдад юу түгээдэг вэ? сургалт зохион байгуулж, 300 гаруй иргэнд нөлөөллийн ажлаа танилцуулан амьдарч буй орчиндоо, нийгэмдээ гэрэл асаахыг уриалсан нь үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн юм. Хөтөлбөрийн залуучууд энэхүү нөлөөллийн үйл ажиллагааныхаа хүрээнд аймгийн төвд байдаг усан сангуудын гаднах мөсийг хагалж, “Хаягжилтаараа жигдэрье” аянг эхлүүлж, иргэдэд “хогоо ангилан ялгах” сургалт, суртчилгааны ажлуудыг зохион байгуулж байна. “Хаягжилтаараа жигдэрье” аяны хүрээнд айл өрх бүр хашаан дээрх хуучин хаягуудаа авч, "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ын дагуу гаргасан сүүлийн шинэ хаягаа үлдээх шаардлагатай юм. “Манлайлагч-50” хөтөлбөр 2 дугаар сарын 8-ны өдөр иргэдэд үр дүнгээ танилцуулах ба үлдсэн хугацаанд “Байгальд үлдээх бидний мөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулах ба дээрх эрсдлүүдийг арилгахаар нөлөөлж, өөрсдөө манлайлж, орчиндоо, нийгэмдээ гэрэл асаахыг уриалан үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.