Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Учрал сайдын хуулинд учир их байна аа

НИЙТЛЭСЭН: 2023-01-27 13:15:19
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр цахим ертөнцөд Н.Учрал гэдэг залуу буруутан эсвэл их том өөрчлөлтийг эхлүүлэгч болчихоод байна. Магадгүй анхдагч нар эхэндээ амь өрссөн тэмцэл, сэтгэл санааны цохилт амссан эсэргүүцэлтэй тулдаг нь жам. Өөрчлөлтөд ямар ч нийгэм хэзээ л таатай байлаа. Гэхдээ энэ залуу Монгол Улсын ЦХХХЯамны сайдын хувьд даваад гарах даваа. Сийчүүлээд сэглүүлээд ч хамаагүй туулаад өнгөрөх тулааны зам нь биз. -Монгол Улс цахим хэрэглээ тэр тусмаа фейсбүүк хэрэглээгээрээ дэлхийд гайхагддаг. 3,4 сая хүн амтай улс 2019 оны буюу одоогоос 4-н жилийн өмнө 270,000 цахим хуудас буюу "ПЭЙЖ" хөтлөлдөг гэсэн тоо баримт байдаг. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй. Нийт 2,4 сая хаяг байнгын идэвхтэй ажиллагаатай түүний 40 хувь нь хуурамч хаяг гэсэн судалгаа гарч байсан байх юм. Тэгвэл хэдүүлээ хэдхэн тоо бодъё. 0-14 насны 1,1000,000 хүүхдүүд. 65 аас дээш насны 260,000 ахмад настан. За амьдралын боломжгүй, бичиг үсэггүй, огт хэрэглэх сонирхолгүй, хөдөө сүлжээгүй тогтмол бус хэрэглэгч гээд 500,000-г хасъя. Ингээд бодохоор Фейсбүүк өндөр идэвхтэй хэрэглэгч 1,540,000 байх боломжтой. Тэгвэл бодит хэрэглэгчээсээ давсан цахим орчинд өндөр идэвхтэй ажилладаг тролл буюу 860,000 бодит бус цахим хүмүүс байна гэсэн үг. МОНГОЛЫН СОШИАЛ ОРЧНЫ САЯ ОРЧИМ ХУУРАМЧ ХЭРЭГЛЭГЧ -Айж ичих, цэрвэж цээрлэх, өрөвдөж хайрлах, үнэн байх албагүй энэ 840,000 хуурамч хаягуудыг цэвдэг тролл гэж шууд нэрлэж байгаа юм. Энэ хүмүүс бидний хэвийн амьдрал, гэр орон, үр хүүхэд, хүн ёсны харилцаа руу шууд халдан довтолдог. Цаашлаад төр улсын нэр хүнд, түүх соёл, Монгол эх орны эсрэг юуг ч хийж хэлж бичиж чаддаг салбарласан бүтэцтэй хяналтгүй эрээ цээргүй бүтэн арми юм. -Тэдэнд цаг хугацаа, орон зайн ямар ч хязгаар байхгүй хаанаас ч хэнээс ч захиалга авч ажилладаг зохион байгуулалттай бүлгүүд ч байдаг нь олон улс оронд батлагдсан. Ийм л өргөн сүлжээ рүү зохицуулах гээд зориглоод орж явчихсан Н.Учрал сайд улс төрчийнхөө гэхээсээ илүү хувь хүний хувьд илүү их цохилт дайралтыг амсаж байх шиг. Цахим залилан, садар самуун, хүний наймаа, хар тамхи, гаднын улсын гар хөлүүд, суурин тагнуулын сүлжээ, улс төр эдийн засгийн нөлөөлөл гээд олон салбарт ажилладаг учраас аль эрт НҮБ-аас 2020 оны гуравдугаар сард хүн төрөлхтөн коронавирусийн цар тахлаас гадна хуурамч мэдээллийн тахалд ноцтой өртөөд байгааг анхааруулсан бөгөөд улс орнууд энэ чиглэлд идэвхтэй тэмцэхийг уриалсан байдаг. АМЬТНЫ ЕРТӨНЦӨД Ч ХАРИЛЦААНЫ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ Саяхан нэг сошиалд маш идэвхтэй залуу -Учралаа ийм хууль, сошиал эрх чөлөөг хаасан дүрэм журам аль ч улсад тэр тусмаа амьтны ертөнцөд ч байдаггүй юмаа гэж хашгичиж байхыг харсан хүний нэг нь л дээ. За тийм байж ч магад гээд хайгаад үзлээ. Гэтэл АНУ, Их Британи, Герман, Голланд, Франц болон Өмнөд Солонгос улсууд тэртээ 2016 оноос үүн дээр онцгой анхаараад эхэлсэн байх юм. Нөгөө бидний шүтэж дэмжиж, бахархан дуурайдаг улсууд минь шүү дээ. -Өнөөх л хэвлэн нийтлэх, хэлж ярих хүний эрх чөлөөг тунхаглан хэрэгжүүлэгч улсууд чинь хэдийнээ энэ асуудлаа цэгцлээд эхэлж. Н.Учралыг хууль санаачлахаас өмнө. Тролууд эсэргүүцэн цэцэрхээд байгаа сошиал баатрууд, зарим сэтгүүлчдээс өмнө ардчилсан гэх толгой улсууд арга хэмжээгээ аваад хууль дүрмээ мөрдүүлээд эхэлчихсэн байвал яах уу? Харин ч амьтны ертөнц хавцаа яваа манайх шиг улсууд л энэ цахим орчны шавар намаг, хараал хэрүүл дотроо "ОРК" царайлаад үлдэх гээд зарим нөхөд эсэргүүцээд байгаа юм биш үү дээ. ТЭД ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ҮНЭНЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭЖЭЭ -Заавал аль нэг улс орныг дуурайхгүй бол болдоггүй хүмүүст хандаж хэлэхэд та нарын мөрөөдөл. Зарим нэгний очиж амьдрах, эцэг эх, энэ улсаа зараад ч хамаагүй иргэн нь болж жаргах хүслийн чинь улсууд. Бидний ойлгодог ярьж бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөөг чинь хаачхаж ээ. Гэхдээ үнэн байх. Цахим орчинд бодит хаягаар үнэнийг дуугарах бол эрүүл эрх чөлөө юм аа л гэж. Эрх чөлөө үнэн байх ёстой. Хуурамч худал бол эрх чөлөө биш юм эрүүгийн хариуцлага, хуулийн цээрлэл хүлээлгэнэ гэж ээ. Одоо яана аа орилоо, хашигчаа бүхэн ээ эрх чөлөө гэж дүвчигнээд. Гүтгэж гүжирдээд, хараал урсгаад, доромжилж, шантааж хийж дарамтлаад байгаагаа эрх чөлөө гэж ойлгоод яваад байгаа зарим хүмүүс минь яана вэ? Өөр гариг, өөр ертөнц л хайна уу даа та нар минь. УЛС ОРНУУД ЦАХИМ ОРЧНОО ХЭДИЙН ХУУЛЬЧЛААД ЭХЭЛСЭН АМЕРИК: АНУ-ын хууль санаачлагчид Ирландын энэхүү туршлагыг судлан “Facebook”, “Twitter”, “Instagram”, “Whatsapp”, “Snapchat” тэргүүтэй олон сая хэрэглэгчидтэй цахим нийгмийн сүлжээнд хяналт тавих хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ. ИЗРАИЛЬ: 2019 оны гуравдугаар сараас эхлэн “BOT” ашиглан худал мэдээлэл тархаах, улс төрийн суртал ухуулга хийх, аливаа судалгаа явуулах зэргийг хориглох хуулийг баталсан байна. СОЛОНГОС: Өмнөд Солонгосын үндэсний ассамблей 2018 оны аравдугаар сард “BOT” буюу хуурамч хаяг ашиглан сэтгэгдэл бичих зэргээр системтэйгээр худал мэдээлэл тархаах явдалд эрүүгийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ. ГЕРМАН: 2018 оны нэгдүгээр сард цахим орчин дахь “Hate Speech” буюу бусдыг доромжилж, гүтгэх байдалд хуулийн хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Германы Засгийн газар “Facebook”, “Twitter”, “YouTube” зэрэг 2 саяас дээш хэрэглэгчидтэй цахим нийгмийн сүлжээний платформд бусдыг доромжилж, сэтгэл санааны хямрал учруулахуйц агуулга бүхий хууль бус контеныг 24 цагийн дотор илрүүлж устгах төрийн хяналтын бүтцийг бий болгосон бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 50 сая хүртэлх еврогоор торгох арга хэмжээ авдаг байна. ИРЛАНД: Улсад 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн хуурамч хаяг ашиглан системтэйгээр худал мэдээлэл тараах байдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон. Хариуцлагын тогтолцооны хувьд 25-аас дээш тооны хуурамч хаяг үүсгэн худал мэдээлэл тараасан иргэнд 5 хүртэлх жил хорих ял эсвэл 10000 еврогоор торгох арга хэмжээ авах зохицуулалттай аж. Н.УЧРАЛ САЙДЫН УЛСЫНХАА ЦАХИМ ОРЧНЫГ ЯДАЖ УЛС ОРНУУДЫН ДУНД ХЭРД НЬ АВЧ ИРЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО -Тийм ээ, бид дэлхийн "Орк"-ууд учраас цахим хариуцлага ярьсан Н.Учрал сайдаа барьж идээд. Ерөнхийлөгчөө загнаж занаж, шахаж шантаажилж байгаад энэ хуульд хориг тавиулаад. Тэгээд л өнөөх өмхий үгээрээ хэрэлдэж. Өссөн улс орноо харааж зүхээд. Өрнө Дорно болж талцаад. Юу дуртайгаа хараалын үгтэйгээ зуурч хутган өөд өөдөөсөө цацалцаад. Гаднын улс орнуудын нөлөөлөлд сургуультай нохой шиг хөтлүүлж. Дотоодын бохир улс төрийн явуулга, хатгаас өдөөлтөд ямар ч дүгнэлт, хүлээц, бодож тунгаах юмгүй савчаад. Боловсрол соёлгүйгээ гайхуулан шидсэн сэдэв бүхэнд итгэн үнэмшиж хоосон цэцэрхэж. Уншдаггүй судалдаггүйгээ нотлон хар сурталчилгааны сэдэв болох хаясан шүлс болгоныг долоож хамгаас чанга орилох хаашаа л яваад байна даа. -Цахимаар залилуулж, гэр бүлийн салалт, хүчирхийлэл, бөгс бөөрний хэрүүлээрээ зугаацаад, халх, буриад, дөрвөд, торгууд, баруун зүүн аймгаараа талцаж, Сошиалаар дүүрэн садар самуунд сатаарч баясан, охидоо хүчирхийлүүлж, эмэгтэйчүүдээ зарж наймаалаад, гомо лесби нараа харан баясаж, хар тамхи, мансуурал, донтолт, гаж үйлдлүүдээ сурталчлаад, тамын тогоондоо уралцаж ноцолдоод суух ёстой юу? Хамгийн аймшигтай нь дээрх бүх муухай сэдэв хүүхэд нялхсыг ялгахгүй дэлгээтэй. Энэ бүхэн ерөөсөө биш шүү Монголчууд минь. Мода ертөнцөөр нэг түгж дуусаад модонд өлгөх мануухай болсон цагт сая нэг Монголчууд биедээ өлгөж байж дуусдаг. Соёл боловсрол хүн төрөлхтөн туршиж, навшиж гүйцээд шавхрууг нь Монголчууд шүүрч авдаг, шүүлтүүргүй түгээдэг цаг хэзээ ч дуусахгүй нь ээ. Цаана чинь дэлхий хэдийнээ цахим орчноо цэвэрлээд эхэлчихсэн байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.