УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө |
7 хоногийн тойм |
Олны танил |
Шар |
Танин мэдэхүй |
Түүхэн хүмүүс |
Кино урлаг |
Дуу хөгжим |
Номын ертөнц |
Гадаад мэдээ |
+18
Монгол бичгийн юникод стандартыг жигдлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?
НИЙТЛЭСЭН: 2023-03-17 16:33:26
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол бичгийг төрийн албанд албан ёсоор хэрэглэх бэлтгэлийг хангах нэг чухал ажил бол монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлыг цэгцлэх ажил билээ. Өөрөөр хэлбэл, монгол бичгийн хэрэглээ өргөжихийн хэрээр компьютерт монгол бичгээр бичих баялаг фондтой байх, тэдгээр нь өөр хоорондоо чөлөөтэй, алдаагүй хөрвөдөг байх нь нэн тэргүүний хэрэгцээ юм. Энэ шаардлага бүрэн хангагдахгүй байгаа нь гагцхүү Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлаас үүдэлтэй тул “2025 онд монголчууд бид бэлэн үү” буландаа энэ асуудлыг онцоллоо.
Хосгүй өвөрмөц онцлогоосоо хамаарч, цахим орчинд төвөгтэй дүрслэгддэг, хэцүү бичгийн тоонд ордог босоо монгол бичгээ манай улс Юникод стандартын бүртгэлд оруулахаар 1996 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан ажлын хэсгийг 1999 онд байгуулж, Юникод 3.0 ба олон улсын ISO/IEC 10646-1:2000 стандартыг 2000 онд гаргасан байдаг.
Ийнхүү монгол бичгээр цахим орчинд бичих, интернэтэд ашиглах нэгдсэн стандарттай болсон ч цахим орчны том үйлдлийн систем, программ (Windows, Mac, янз бүрийн web Browser)-уудад дэмжигдэхгүй байсан. Мөн энэхүү стандартад монгол бичгийн үсгийн хувирлуудыг хэрхэн кодлох талаар бүрэн тусгаагүйгээс хэрэглээ, нэвтрүүлэлт нь удааширчээ. Тиймээс компьютерын үсгийн фонд зохиогч, программ хөгжүүлэгч нар тус тусдаа дүрэм зохион ашиглах болсноор нэг үсгийн фонтоор бичсэн зүйлс өөр хөгжүүлэгчийн үсгийн фондоор сольж харахад буруу гардаг хүндрэл дагалдсаар байсан юм. Үүнийг шийдэх талаар олон улсын судлаач мэргэжилтнүүд уулзалт, хурал зохион байгуулж ирсэн ч монгол бичгийн юникод стандарт дахь "Үсгийн тэмдэгтийн байрлал оноосон хүснэгт", "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт" гэсэн хоёр хэсэгт ямар нэг засвар хийхэд бэрхшээлтэй хэвээр л байв.
Монгол бичгийн юникод стандарт тогтворжоогүй, харилцан нийцэлгүй шийдлүүд гарч хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 95 дугаар захирамж гарч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан юм.
Харин Монгол Улсад 2019 онд болсон Олон улсын юникодын хурлын үр дүнд "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт"-ийг өөрчлөн сайжруулах асуудалд ахиц гарсан нь юу вэ гэхээр, талууд санал нийлсэн тохиолдолд дээрх хүснэгтийг шуурхай өөрчлөх шийдэлд хүрцгээсэн. Тиймээс Монгол Улс, БНХАУ-д өөр өөрсдийн стандартыг баталж, жигдлэх "үүрэгтэй"-гээр ажиллаж байгаа юм.
Энэ ажлын явц ямар байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай нараас тодруулахад, Өвөрмонголын талын ажлын хэсэг дотоодынхоо олон зөрүү, өөр өөрөөр кодолсон ялгааг арилгаж нэгтгэсэн стандартын хувилбарыг бэлтгэж дуусжээ.
Харин манай улсын хувьд, олон улсын Юникод стандарт (Unicode 15.0), Монгол Улсын стандарт “Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм” (MNS 4932: 2000), Өвөрмонголын шинэчлэн боловсруулсан стандартын кодчиллын дүрмийг харьцуулан судалж, ямар ч системээр цахим орчинд оруулсан монгол бичиг тогтвортой, өөрчлөлтгүй ашиглах зарчмыг мөрдсөн өөрсдийн хувилбарыг бэлтгэж дууссан байна.
Тиймээс хоёр талын саналыг нэгтгэн, асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх найдвар төрүүлж буй юникодын олон улсын хурал хэзээ болох төлөвтэй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэнгээс тодруулахад, “Улаанбаатарт 2019 онд болсон юникодын 3 дугаар хурлын дараа Юникод консорциумын өмнөх удирдлага монгол бичгийн юникодын асуудлыг 4-р хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тус хурлыг 2020, 2021 онд АНУ-ын Сан Хосе хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай талаас 4-р хурлыг Монгол Улсад зохион байгуулъя гэсэн санал тавьж байв. Тиймээс Юникод консорциумын шинэ гүйцэтгэх удирдлагад хурлыг зохион байгуулах санал хэвээр байгаагаа ч мэдэгдээд байгаа. Харин хурлын тов, хугацааг одоогоор тогтоогүй байна. Юникод консорциумаас Монгол Улс болон ӨМӨЗО-ы саналыг нэгтгэн, нэгдсэн нэг дүрэм болгоход чухал ач холбогдол өгч байна гэдгээ хэлсэн” хэмээв.
Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай, “Монгол бичгийн юникод стандартын гол асуудал нь Өвөрмонголд нэг өөр, Монгол Улсад бас нэг өөр байгааг жигдлэх, ижил дүрстэй харагддаг тэмдэгтүүдийн асуудлыг шийдэх ажил юм” гэдгийг онцлоод, “Манай ажлын баг Хятадын талтай хамтран ажиллаж, хүснэгтүүдээ хэд хэдэн удаа солилцоод тулгаад явж байна. Ковидоос болоод 1- 2 жил зогсонги байдалтай болсон ч мэдээллээ цахимаар солилцож байсан” хэмээн тодотгов.
Өдгөө нийтийн хэрэглээнд "Өргөө", "Улаанбаатар" зэрэг цөөн хэдэн фонд л ашиглагдаж байна. Монгол бичгийн хэрэглээг бүх нийтээр хэвшүүлэх, үндэсний бичгээ дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээлэл, ном хэвлэлийн газруудаас гардаг бүтээгдэхүүний чанар хүртээмж нь цахим орчинд уян хатан хөрвөж ашиглагддаг, монгол бичгийн баялаг фонттой байхаас хамаарах нь мэдээж.
Тиймээс монгол бичгийн юникод стандартын зэрэгцээ үндэсний бичгийн олон хэлбэрийн фонд хөгжүүлэх талаар ямар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар Б.Бадамсүрэн мэргэжилтнээс сонирхоход,
Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудал шийдэгдэнэ гэдэг нь монгол бичгийн үсгийн фонт зохиогч, хөгжүүлэгч нарт маш их боломж олгоно. Үүнийг манай фонт зохиогч, хөгжүүлэгч нар маш сайн ойлгож, тэр чинээгээр хүлээлттэй байгаа байх.
Манайд үсгийн фонт, тиг хөгжүүлэгч нар кодчилогч нараасаа хавьгүй илүү юм билээ. Монгол бичгийн юникодын кодчиллын асуудлыг эцэслэн шийдвэрлэж монгол бичгийн нийцлийг хангасан нэгдсэн нэг дүрэм бий болгоно гэдэг нь фонт, тиг хөгжүүлэлтийг дэмжсэн ач холбогдолтой бодлого гэж ойлгох хэрэгтэй” хэмээн хариуллаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 2019 онд болсон Юникодын олон улсын хурлаар монгол бичгийг кодлохдоо авиа зүйн зарчмыг гол суурь болгон баримтална гэж талууд тогтсон. Тэгэхээр өдгөө түлхүү хэрэглэгддэг "Өргөө", "Хүрээ", "Улаанбаатар" фондууд яах вэ, түүгээр бүтээсэн мэдээллийн их санг яах вэ гэсэн асуултад юникодын ажлын багийн гишүүн Б.Энхдалайгийн хариулснаар, тэдгээр нь хэрэглээнээс шахагдалгүйгээр, шинэ дүрэм стандартаар гарах фондуудын хажууд параллель маягаар хөгжөөд явах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тэдгээрээр бичсэн эхүүдийг өөр фонд руу шилжүүлэхэд хөрвүүлэгч программаар шийдэх боломжтой гэсэн юм.

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
БУСАД
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ААШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгчдийн нэрс тодорлоо
Жүдочид Тбилисийн “Их Дуулга” руу
Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна
Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр Монгол Улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой
ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Э.Батшугар: Олон орны төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20 жилд байгаагүй хүндэрлүүд гарч байна
Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!
"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"
Халагдах 800 хэний фракц вэ?
Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна
Ч.Хүрэлбаатар: Хоёрдугаар сарын байдлаар инфляц 12.2 хувьтай байна
Шүүх ажиллагаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байна
Ж.Сүхбаатар: “Сэлбэ сэргэлт" төслийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
Шайбтай хоккейн ДАШТ маргааш эхэлнэ
Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна
Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь дансыг царцаана
Р.Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
Г.Дашдэмбэрэл: Урт нэртэй хууль нь төр, иргэний нийгэм хамтран байгаль орчноо хамгаалах гэсэн анхны хууль байсан
Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов
Монголын гурван боксчин охин медалийн төлөө
Улаанбаатар хотын бодлогыг нэг цогц болгох хэрэгтэй гэв
Г.Занданшатар: Төрийн алба чадавхын чадамжид суурилах байтал мэдлэгийн зарчимд түшиглэх болсон
В.Путин: Хятадын талтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн
Нэр нь өргөн баригдсан гишүүдийг УИХ хамгаалж үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ
Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Афганистан, Пакистан, Энэтхэг хүчтэй газар хөдлөлтөд өртжээ
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон – Израил
Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна
Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна
Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо
Шуурганаар төөрч, сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
Он гарсаар найман удаагийн хээрийн түймэр гарчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё
Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
ЗГ: Авто замын түгжрэлийн талаар хуралдана
Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов
БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа
Казах түмний “Наурызын баяр”
Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
“Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулна
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна
Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов
8 цаг

9 цаг

11 цаг
В.Путин: Хятадын талтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн
11 цаг
Нэр нь өргөн баригдсан гишүүдийг УИХ хамгаалж үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ
12 цаг
Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
12 цаг
Афганистан, Пакистан, Энэтхэг хүчтэй газар хөдлөлтөд өртжээ
12 цаг
ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон – Израил
12 цаг
Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна
13 цаг
Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна
13 цаг
Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
13 цаг
В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо
13 цаг
Шуурганаар төөрч, сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
13 цаг
Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
14 цаг
Он гарсаар найман удаагийн хээрийн түймэр гарчээ
14 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
14 цаг
Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё
14 цаг
Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
14 цаг
ЗГ: Авто замын түгжрэлийн талаар хуралдана
14 цаг
Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов
14 цаг
БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа
15 цаг
Казах түмний “Наурызын баяр”
15 цаг
Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж байна
15 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа
15 цаг
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
15 цаг
“Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулна
15 цаг
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна
1 өдөр
Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов
1 өдөр

© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.