Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Монголчууд чанартай зам барьж чаддаг ч замын тендерийн босгыг Монгол компани давдаггүй

НИЙТЛЭСЭН: 2023-03-17 16:52:29
Эдийн засаг > Компань | Сэтгэгдэл: 0

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, ярилцсан байна. Авто замчид сайдад хандан дараах асуудлыг тавьсан байна. -Авто замын тусгай зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй болгох, -Төсвийн норм, тарифыг шинэчлэж, илүү уян хатан болгох. Учир нь 2019 оны төсвөөр 2023 онд зам барих боломжгүй. Энэ хугацаанд дизель түлш, цемент, арматурын үнэ өдөр өдрөөр өсдөг. Ковид-19 цар тахлын үед хамгийн их хохирсон нь замчид. Жишиг цалин, тарифыг инфляцтай уялдуулан нэмж өгөх, -Замын тендерийн босгыг монгол компани давахгүй байна. Монголчууд зам чанартай барьж чаддаг. Жишээлбэл, 100 км барих замын тендер зарлагдлаа гэхэд 15-20 км-ээр нь хуваах байдлаар шийдэж өгөхийг хүсэв. Түүнчлэн тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодол, гарц шийдлээг нь хуваалцаж байгаагүйд шүүмжлэлтэй хандаж байлаа. -Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, эрдэм, шинжилгээ судалгаагаа сайн хийж, төрийн хөндлөнгийн хяналт тавих, -Авто замын томоохон бүтээн байгуулалтад Монгол компаниа түлхүү оруулж өгөхийг, -Монгол Улсын 21 аймгийн авто замын засвар арчлалт /АЗЗА/-нуудын бүтэц зохион байгуулалт, цалин хөлс муу учир амь тээж л оршдог. Ийм болохоор мэргэшсэн инженерүүд тогтохгүй байна. Тэгэхээр засвар арчлалтын чанар муу байдаг. Үүн дээр бодлогын чиглэлээр дэмжиж ажиллахыг, -Авто замд орчин үеийн технологиудыг маш сайн судалж, эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжоор хангах, -Гаднын улсад завод, зам гүүрийн инженерүүд бүгд тусдаа байдаг. Замын компани, инженерүүдээ төрөлжүүлэн, хөгжүүлэх шаардлагатай, -Хувийн хэвшлүүдэд төрийн байгууллагын мэдээ, мэдээлэл хүрэхгүй байна. Сайдын зөвлөлдөө хувийн хэвшлийнхий төлөөллийг оруулж өгөхийг, -Авто замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны инститүттэй хамтарч, оролцоог сайжруулах хэрэгтэй зэрэг саналаа хэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөсөн. Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна. Тэгэхээр 2023 онд замчид илүү хариуцлагатай байж, чанартай замыг богино хугацаанд барих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна. Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно. Авто замчдын чуулга уулзалтаа ойрын хугацаанд хийж, үр дүн гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн албан хаагчдыг хүнд суртал гаргахгүй та бүхний санал гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. Бид чанартай зам барьж, байгуулах гэсэн ганц л зорилготой. Замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, засвар арчлалтад онцгой анхаарч, хууль эрхзүйн хүрээнд боломжит хувилбараар шийднэ. Шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын мэдээллийг нээлттэй, ил тод өгч, тендер сонгон шалгаруулахдаа уян хатан нөхцөлтэй болгоно. Эргээд та бүхнээс өндөр хариуцлага нэхнэ. Зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Хөндлөнгийн хяналтыг сайжруулж, ШУТИС, БНСУ, ОХУ, БНХАУ-д замын инженер бэлтгэх, мэргэшүүлэхэд залуучуудаа убодлогоор ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшил хамтдаа байж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Төр давуу эрхтэй байж болохгүй. Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллавал үр дүн заавал гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ААШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгчдийн нэрс тодорлоо
7 цаг    

Жүдочид Тбилисийн “Их Дуулга” руу
7 цаг    

Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна
7 цаг    

Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр Монгол Улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой
7 цаг    

ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
7 цаг    

Э.Батшугар: Олон орны төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20 жилд байгаагүй хүндэрлүүд гарч байна
7 цаг    

Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!
7 цаг    

"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"
7 цаг    

Халагдах 800 хэний фракц вэ?
7 цаг    

Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна
7 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хоёрдугаар сарын байдлаар инфляц 12.2 хувьтай байна
7 цаг    

Шүүх ажиллагаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байна
7 цаг    

Ж.Сүхбаатар: “Сэлбэ сэргэлт" төслийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ
7 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
7 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
8 цаг    

Шайбтай хоккейн ДАШТ маргааш эхэлнэ
8 цаг    

Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна
8 цаг    

Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь дансыг царцаана
8 цаг    

Р.Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
8 цаг    

Г.Дашдэмбэрэл: Урт нэртэй хууль нь төр, иргэний нийгэм хамтран байгаль орчноо хамгаалах гэсэн анхны хууль байсан
8 цаг    

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов
8 цаг    

Монголын гурван боксчин охин медалийн төлөө
8 цаг    

Улаанбаатар хотын бодлогыг нэг цогц болгох хэрэгтэй гэв
8 цаг    

Г.Занданшатар: Төрийн алба чадавхын чадамжид суурилах байтал мэдлэгийн зарчимд түшиглэх болсон
10 цаг    

В.Путин: Хятадын талтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн
11 цаг    

Нэр нь өргөн баригдсан гишүүдийг УИХ хамгаалж үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ
11 цаг    

Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
11 цаг    

Афганистан, Пакистан, Энэтхэг хүчтэй газар хөдлөлтөд өртжээ
12 цаг    

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон – Израил
12 цаг    

Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна
12 цаг    

Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна
12 цаг    

Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
12 цаг    

В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо
12 цаг    

Шуурганаар төөрч, сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
12 цаг    

Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
12 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
13 цаг    

Он гарсаар найман удаагийн хээрийн түймэр гарчээ
13 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
13 цаг    

Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё
14 цаг    

Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
14 цаг    

ЗГ: Авто замын түгжрэлийн талаар хуралдана
14 цаг    

Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов
14 цаг    

БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа
14 цаг    

Казах түмний “Наурызын баяр”
14 цаг    

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж байна
14 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа
14 цаг    

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
14 цаг    

“Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулна
14 цаг    

Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна
1 өдөр    

Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.