Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

The Times: Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна

НИЙТЛЭСЭН: 2023-03-18 11:04:10
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Дэлхий ертөнц талцаж хуваагдах нь Монголтой адил улс орнуудад илүү хүндээр тусна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн “The Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолжээ. “Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны орнууд цөмийн шумбагч онгоц бүтээх “AUKUS” түншлэлийн хэлэлцээр зэрэг зэр зэвсгийн төслүүдэд зарцуулж буй хөрөнгө мөнгөө хөгжиж буй орнуудад зориулсан бол илүү утга учиртай байх байсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Барууны орнуудтай цэрэг зэвсгийн талаар улам хүчтэй сөргөлдөж буй авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрбээр олон улсаас хүсэв. “Их гүрнүүдийн шинэ сөргөлдөөнөөс хөгжиж буй жижиг улс орнууд хамгийн их хохирч үлдэнэ. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм. Улс орон бүр үндэсний аюулгүй байдлаа хангахыг хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ улс орнууд дайнд зарцуулж буй тэр их мөнгөө энгийн иргэдийн сайн сайхны төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө зориулбал үр дүн, утга учир нь дайн байлдаанаас хавьгүй илүү гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Украин руу хийсэн Оросын довтолгоо болон Хятадын өөртөө итгэлтэй байдал улам нэмэгдэж байгаад Барууны орнууд түгшиж байгаа энэ үед Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос болон Хятадын талд зогсох уу гэсэн асуулт тулгарч байгаа нь жижиг улс орнуудыг хүнд хэцүү байдалд оруулж байгааг Л.Оюун-Эрдэнэ хэлж байна. Зүүн Өмнөд Азиас Латин Америк хүртэлх улс орнуудын удирдагчид худалдааны түнш нь болох Хятад улсыг тэднээс холдуулах үзэгдэлд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Их Британиас зургаа дахин том газар нутагтай ч Ирланд улсын хүн амаас бага буюу 3.5 сая хүн амтай Монгол Улс шиг нөхцөл байдалд байгаа улс орон цөөн. “Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан хэрнээ ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр энэ улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Монгол Улс шатахуун болон хийн импортоор ОХУ-аас хамааралтай байдаг бол Монголын зэс, нүүрс, ашигт малтмал болон ноолуурын гол экспортлогч нь БНХАУ юм. Монголын зэвсэгт хүчин хоёр том хөршийн өмнө хүчин мөхөс бөгөөд төв Азид алслагдсан газар зүйн байршлаас болоод Украин шиг зэр зэвсгийн тусламж аваад байх боломж хомс юм. “Рио Тинто” групптэй амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу толгой ордын гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улс Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Украин руу халдсан Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгснөөр НҮБ-ын өмнө таагүй байдалд орсон юм. Түдгэлзэнэ гэдэг амаргүй шийдвэр ч гэлээ дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам юм гэж Ерөнхий сайд хэллээ. “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэрбээр асуув. Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монгол шиг жижиг улс орнуудад тусаж буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Европын Холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд ОХУ барууны нисэх онгоцнуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улс навигацын хураамжийн орлогоо алдаж байна. Хятад Улс “Ковидыг тэглэх” бодлогыг хатуу баримтлан хилээ удаан хугацаагаар хаасан нь Монголын худалдаанд бас нөлөөлсөн. "Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг үр дагавар үзүүлж байна. Зүйрлэж хэлбэл, далайн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг мөргөхөд далай ч байдгаараа, хад ч хэвээрээ л байна. Харин хүчтэй давлагаанд шидэгдсэн далайн амьтад, загас жараахай дунд нь үрэгдэж байдаг” гэж тэрбээр жишээ болгон ярилаа.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ААШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгчдийн нэрс тодорлоо
6 цаг    

Жүдочид Тбилисийн “Их Дуулга” руу
6 цаг    

Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна
6 цаг    

Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр Монгол Улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой
6 цаг    

ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
6 цаг    

Э.Батшугар: Олон орны төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20 жилд байгаагүй хүндэрлүүд гарч байна
7 цаг    

Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!
7 цаг    

"10 тэрбумын зээл авсан 230 суралцагчийг шалгуулна"
7 цаг    

Халагдах 800 хэний фракц вэ?
7 цаг    

Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна
7 цаг    

Ч.Хүрэлбаатар: Хоёрдугаар сарын байдлаар инфляц 12.2 хувьтай байна
7 цаг    

Шүүх ажиллагаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байна
7 цаг    

Ж.Сүхбаатар: “Сэлбэ сэргэлт" төслийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ
7 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажиллав
7 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Наурыз-2023” баярын ёслолд оролцлоо
7 цаг    

Шайбтай хоккейн ДАШТ маргааш эхэлнэ
7 цаг    

Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна
7 цаг    

Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь дансыг царцаана
7 цаг    

Р.Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ өгчээ
7 цаг    

Г.Дашдэмбэрэл: Урт нэртэй хууль нь төр, иргэний нийгэм хамтран байгаль орчноо хамгаалах гэсэн анхны хууль байсан
7 цаг    

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов
7 цаг    

Монголын гурван боксчин охин медалийн төлөө
7 цаг    

Улаанбаатар хотын бодлогыг нэг цогц болгох хэрэгтэй гэв
8 цаг    

Г.Занданшатар: Төрийн алба чадавхын чадамжид суурилах байтал мэдлэгийн зарчимд түшиглэх болсон
10 цаг    

В.Путин: Хятадын талтай “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн
10 цаг    

Нэр нь өргөн баригдсан гишүүдийг УИХ хамгаалж үлдэхээр хөөцөлдөж эхэлжээ
10 цаг    

Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
11 цаг    

Афганистан, Пакистан, Энэтхэг хүчтэй газар хөдлөлтөд өртжээ
11 цаг    

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон – Израил
11 цаг    

Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт гаргуулна
12 цаг    

Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна
12 цаг    

Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа
12 цаг    

В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо
12 цаг    

Шуурганаар төөрч, сураггүй алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
12 цаг    

Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
12 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
13 цаг    

Он гарсаар найман удаагийн хээрийн түймэр гарчээ
13 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
13 цаг    

Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё
13 цаг    

Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!
13 цаг    

ЗГ: Авто замын түгжрэлийн талаар хуралдана
13 цаг    

Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов
13 цаг    

БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авлаа
13 цаг    

Казах түмний “Наурызын баяр”
13 цаг    

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлыг хэлэлцэж байна
13 цаг    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа
13 цаг    

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
13 цаг    

“Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулна
13 цаг    

Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна
1 өдөр    

Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов
1 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.