Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.Баaсандорж: Ус хэрхэн ашиглахаасаа илүү хамгаалах тухай ярихад хүрч байна

НИЙТЛЭСЭН: 2023-03-21 16:25:32
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Усны мониторингийн судалгаагаар, манай улсын нэг сумын төвд 50 тонн бохир ус гардаг байна. Үүнийг сумын төвөө ойжуулж, ногооруулах, тэнд хиймэл нуур, цөөрөм бий болгох замаар уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулж, бууруулах боломжтой. Бохир усаа ч баялаг хэмээн үзэн ашиглах хэрэгтэйг “Монгол Усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Баaсандорж хэлж байна. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 24-нд болох усны салбарын "Цэнхэр алт" Үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулж буй усны салбарын тулгамдаж буй асуудлын хэлэлцүүлэгт “Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усыг дахин ашиглах боломж, технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал төрийн тэргүүний хүрээнд шийдэх хэмжээнд очоод байгааг тэр онцолж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч олон талын оролцоотой хэлэлцүүлгийг өрнүүлж байгааг тодотголоо. Манай улс усныхаа нийт нөөцийн 3-хан хувийг ашигладаг. Тэгсэн хэрнээ усны салбарт олон тулгамдсан асуудал гарч байгаа нь усаа зөв, ашигтай хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Монгол Улсын зөвлөх инженер, гидро химич доктор Ч.Жавзан, “Гадаргын усны чанар, тулгамдсан асуудал” илтгэлдээ, гадаргын усны чанарын мониторинг судалгааг Ус, цаг уурын хүрээлэн олон жилийн хугацаанд хийж буйг мэдээллээ. Гол, мөрнүүд дээр ус судлалын байнгын харуулын 157 цэг ажиллаж байна. Үүгээр дамжуулан голлох голуудыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хянаж, мөн шинжээчид голын уртын дагуу явж шинжилдэг. Гол мөрний горимыг үнэн бодитой үнэлэх гол нөхцөл нь гадаргын усны хэмжилтийн сүлжээтэй байх явдал юм гэв. Манай орны уулын цэвэр, тунгалаг байгалийн унаган төрхөөр байдаг голууд ихэнх тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөн булингартан бохирдож буйг мэдээллээ. Ялангуяа, голын гольдрол даган байршдаг алтны ААН, компаниуд голын эрэг дагуух ай сав газарт сөргөөр нөлөөлж байна. Булингар гэдэгт уул уурхайн нөлөөгөөр төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд ихэвчлэн байдаг нь судалгаа, шинжилгээгээр гарч байна гэв. Монгол Улсын усны 98 хувийг нуур, цөөрмийн зэрэг гадаргын ус эзэлдэг. Гадаргын усанд хиймэл нуур цөөрөм, усан сан ордог. Эдгээрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх боломжтойг усны эрдэмтэн, мэргэжилтнүүд хэлж байна. Доктор Д.Басандорж, “Манай улс усны нийт нөөцийнхөө 3-хан хувийг ашигладаг. Газрын доорх ус усны нийт нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Энэ хувиас нийт ашиглаж буй усны 71 хувийг хэрэглэдэг. Ийм хэмжээний хэрэглээний нөхцөл байдал нь усны салбарт тулгамдсан олон асуудлыг гаргаж ирж байгаа нь энэ салбарт зөв менежмент хийж, зөв зохицуулахгүй бол ойрын ирээдүйд ус хомсдож, нөөц багатай орнуудын тоонд орсоор байх болно” гэсэн юм. Уг нь бохирдоод буй усаа цэвэршүүлж, саарал болон хаягдал усаа ашиглаж, усаа хуримтлуулан усан сан байгуулах зэрэг шийдэх боломж манай улсад байгааг тэрбээр онцоллоо. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь говь, хээрийн, цөлийн бүсэд байдаг. Цөлжилтийн хэмжээ улам нэмэгдсээр байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн ой, усны нөөцөө арвижуулах санаачилга гаргасныг эрдэмтэн мэргэжилтнүүд нааштай хүлээн авч байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.