Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хувийн эмнэлгүүдийн тулгамдсан асуудлаар санал солилцов

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 09:50:21
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 0

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” аяны хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөлтэй энэ сарын 21-нд уулзлаа. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг үр дүнтэй бүрдүүлэх нь салбарын чухал асуудал гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгөв. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 30.8 хувь нь хөдөө орон нутагт, 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаагийн 6.3 хувь нь ортой, 38.9 хувь оргүй клиник эмнэлэг бөгөөд эдгээрт 19.5 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудын талаар уулзалтад оролцогчид олон санал хэлж, салбарын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг ч өрнүүлсэн нь голдуу ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын сонгон шалгаруулалттай холбоотой байлаа. -ЭМД-тай гэрээ хийх боломжтой эмнэлгүүд сонгон шалгаруулалтад орж чадаагүй нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй байж эхлүүлснээс үүдэлтэй бөгөөд программын алдаанаас болсныг засч залруулахгүй байна. -Клиникийн ортой эмнэлгийн стандарт байхгүйгээс нэгдсэн эмнэлгийн стандартыг баримталсан шалгуур хийсэн нь клиникийн ортой эмнэлгүүдийн хувьд ахадсан шалгуур болсон. -Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. -ЭМДҮЗ-ийн 01 тоот тогтоолын өртгийн жинг бодитоор тогтоох, суурь тарифыг өсгөх, 12 тоот тогтоолд зааснаар их олонлогийн зарчмаар хасалт хийж байгааг зогсоох. -Сонгон шалгаруулалтын шалгуур нь насанд хүрэгч, хүүхдийн эмнэл зүйн онцлогийг ялгаж гаргаагүйгээс болоод тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй болсон. Шалгуур үзүүлэлт нь стандарт, удирдамжтайгаа зохицохгүй, хувь, хувьсгалаар нь ялгавартай байгааг өөрчлөх. -ЭМД-тай холбоотой асуудлаар хүссэн цагтаа мэдээлэл авч чадахгүй байна. -Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй ижил болсон сайн талтай ч нэг гараанаас ижил түвшинд гараагүй нь хүндрэл үүсгэж байна. -Эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэж, шинэ технологи, инновацийг соргогоор мэдэрч хэрэгжүүлж байгаа төрөлжсөн мэргэжлийн, нэгдсэн, клиникийн гэсэн статус бүхий хувийн хэвшлийн эмнэдгүүдийг ч орхигдуулахгүй байхад анхаараарай. Уулзалтад оролцогчдоос гарсан санал нэг бүрт хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд илэрхийлж хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхныг салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачилгатай оролцохыг уриалав. Уулзалтын дараа С.Чинзориг сайдаас “Эмчээ сонсъё” аяны хүрээнд хийсэн уулзалтын талаар сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрөөр эмч нартайгаа хамтран өөрсдийнхөө ажилд үнэлгээ дүгнэлт өгдөг, болж байгаагаа ярьж, болохгүйгээ засч сайжруулах талаар санаа оноогоо хэлдэг байх зорилгоор “Эмчээ сонсъё” цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм. Сайдын алба авснаас хойш лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүдэд ажиллаж Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны гишүүд идэвхтэн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзсан. Энэ хүрээнд эмийн салбарынхан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад томоохон байр суурь эзэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ковидын цар тахлын хүнд үед гүйцэтгэсэн үүргийг Засгийн газар өндрөөр үнэлж, талархаж байдаг. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын өмнө тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал, гүйцэтгэлийн санхүүжилтийн арга зөв ч зайлшгүй засч сайжруулах зүйлс байгааг хэлж байна. Ялангуяа эмчилгээ үйлчилгээний өртөг, тариф бага учраас зарим томоохон эмнэлгүүд Даатгалын сангаас санхүүжилт авахын оронд иргэдээс үйлчилгээний төлбөрөө аваад явахыг илүүд үзэж байна. Даатгалын санхүүжилтийн аргад өөрчлөлт оруулах бас нэг шалтгаан нь өндөр үнэтэй оношилгоо, эмчилгээтэй холбоотой. Хувийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээний ачааллаас маш бага хуваалцаж өндөр үнэтэй оношилгоо эмчилгээг илүүд үздэг байдал ажиглагдаж байгаа. Тухайлбал, хувийн эмнэлэгт үзүүлсэн хоёр хүн тутмын нэг нь MRI-д харуулсан судалгаа ч бий. Тиймээс өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд тавих шаардлагыг эргэж харахаас аргагүй. Хувийн эмнэлгийнхэн яамнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж болно гээд магадлан итгэмжлэл олгосон хэрнээ ЭМДС-гаас санхүүжилт авахын тулд сонгон шалгаруулалтад ордог нь давхардсан үйл ажиллагаа хэмээн шүүмжилж байгааг ч бас бодох л ёстой. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо, олгож буй аргад өөрчлөлт оруулж зарим нэг тохируулгыг хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Энэ тухай их ч ярьсан. Сайдаар томилогдож ирээд ЭМДЕГ-ынханд хэд хэдэн үүргийг өгсөн. Эхнээсээ хэрэгжээд явж байна. Эхнийх нь алсалсан багт амьдардаг 60-аас дээш насны ахмадууд сар бүр сумын төвд ирж хурууны хээгээ уншуулахгүйгээр багийн эмчийнхээ бичсэн жороор хөнгөлөлттэй эмээ авдаг болсон. ЭМД-аас санхүүжилт авдаг байгууллагууд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ шивэлтийг хийхэд гарсан алдааг залруулах боломжгүй, санхүүжилт хагаддаг байсныг 48 цагийн дотор засах боломжтой болгосон. Мөн санхүүжилтийн гэрээг гурван жилээр хийсэн байгууллагууд тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлаа шийдээд шинэ тусламж үйлчилгээ нэвтрүүлсэн тохиолдолд санхүүжилт авч чаддаггүй байсан журмыг өөрчлөхөөр ажиллаж байна” хэмээсэн юм. “Эмчээ сонсъё” аяны цуврал уулзалтууд цаашид ч үргэлжлэх бөгөөд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, сумын ЭМТ-ийнхөн гэхчилэн салбарт тулгамдсан асуудлаа хуваалцах боломжийг олгох юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.