Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гишүүд саналаа "зарж", УИХ-ын даргын “амлалт”-ыг унагах уу?!

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 09:58:34
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Нүүрсний хулгайд холбогдсон улстөрчдийн “нүүрний эгнээ”-нийхний нэр, ус нь ил болсон. Тэдний дунд УИХ-ын хэд хэдэн гишүүн байна. Эрхэм гишүүдийн заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорт гаргасан. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Үндэслэлтэй байна” гэж үзвэл УИХ-д санал илгээнэ. Түүний шийдвэр энэ долоо хоногт багтаж гарах бололтой юм. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг оруулахаар зэхэж байсан ч нэг нь хүсэлтээрээ түдгэлзчих шиг боллоо. Тэгэхээр гурван гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргахаар болж байна гэсэн үг. Харин тэдгээр гишүүдийг түдгэлзүүлэх үү, авч үлдэх үү гэдгийг УИХ шийднэ. Ер нь бол Халдашгүй байдлын дэд хороо эхлээд шийднэ. Тус дэд хороонд Сү.Батболд, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд байдаг. Тэд ямар шийд гаргана, тэр л байнгын хороод, нэгдсэн чуулганы шийдвэр болоод байгаа харагддаг. Гэхдээ Ерөнхий прокурор санал оруулдаг, УИХ аваад үлдчихдэг. Иймэрхүү жаяг тогтчихсон. 2018 оны өвөл ЖДҮ дээр тэгсэн. Жилийн өмнө Хөгжлийн банк дээр ч тийм шийд гарсан. Харин одоо нүүрсний хулгайтай холбогдсон гишүүдийг дахиад л авч үлдэх үү. Энэ маш их анхаарал татаж байна. Уг нь нүүрсний хулгай юу юунаас илүү олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Үүнд оролцсон, үүнтэй хамааралтай хүмүүст хуулийн хариуцлага тооцохыг иргэд шаардаж байна. Тэр утгаараа энэ хулгайтай холбогдсон гишүүдийг хамгаалах эрх УИХ-д байхгүй. Гэвч Ерөнхий прокурорын саналд нэр нь орж болзошгүй зарим гишүүн бусадтайгаа “ажиллаад” эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нүүрсчид мөнгөний хүчээр гишүүдийн саналыг худалдаж аваад эхэлсэн байна. Ийм яриа тохироо ид явж байгаа тухай эх сурвалжууд хэлээд эхэллээ. Гэтэл эдгээр гишүүд зөвхөн эхний хэсгийнхэн буюу дээр дурдсанчлан “нүүрний эгнээ”-ний нүүрсчид гэцгээж буй. “...Араас нь залгуулаад олон улстөрч гарч ирнэ” гэсэн мэдээлэл бий. Эхний хэдийг нь аваад үлдчихээр арынх нь ойлгомжтой. Хамгийн гол нь нүүрсний хулгайг хуулийн дагуу шийдэх боломжгүй болно. Улс төрийн хувьд ийм шийдвэр гарах аваас хууль шүүхийнхэн шударгаар шийдэх чадамжгүй болно. Олон нийтийн итгэл алдарна. Магадгүй, одоогоор сураг нь дуулдахгүй байгаа “хаврын улс төр”-ийн сэдэл болохыг ч үгүйсгэхгүй. Тиймдээ тулбал зүгээр л нэг уламжлалт жагсаал цуглаанаас илүү хүчтэй, ширүүн явдал өрнөх магадлал өндөр юм. Үүнээс гадна, тэр бүр хэвлэлд яриа өгөөд байдаггүй УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулган эхлэхийн өмнө албан ёсны сайтдаа нэлээд том ярилцлагаа тавьсан. Түүгээрээ “...Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Авлига нийгмийн хорт хавдар болоод байна. Тиймээс Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Иргэдийн амьжиргаа, улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг хязгаарлагч хүчин зүйл, садаа нь авлига. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Ёс зүй бол авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Төрийн албан хаагч бүрд ёс зүйтэй, эрүүл нийгмийг төлөвшүүлэх, авлигыг үл тэвчих хүсэл зориг хэрэгтэй. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэсэн. Чуулганы нээлт дээр ч “...Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна. Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн. Иймээс энэ хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийх чуулган байх болно” гэж дахин хэлсэн. Тиймээс энэ удаагийн хаврын чуулганаас олон нийт асар өндөр хүлээлттэй болчихсон. Харин улс төрийн хүрээнд, тэр байтугай зарим хэвлэл сэлтээр “яригдаад” байгаачлан эрхэм гишүүд нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий 2-3 гишүүний мөнгөнд болоод авч үлдэх тохироо хийвэл УИХ-ын даргын дээрх мэдэгдлүүд ажил хэрэг болохоосоо өнгөрнө. Нэг үгээр хэлбэл, “...Авлигын эсрэг чуулган болгоно” гэсэн УИХ-ын даргын “амлалт” унах магадлал маш өндөр болох юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.