Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 10:00:26
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хуулиар уг хуулийг зургадугаар сарын 20-ноос өмнө шинэчлэн баталсан байх ёстой. Энэ хуульд онцгойлон нэг заалтыг заавал тусгах, оруулах нийгмийн шаардлага бий болчихлоо. Тэр нь юу вэ гэвэл "Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглох" юм. "Хэзээдээ бид гадаадын харьяаллын хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулдаг болчихов оо" гэх байх. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, Юүтүб зэрэг платформуудыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээд байгаа юм аа. Дэлхий ерөнхийдөө Фэйсбүүк, Твиттер гэдэг хоёр том мэдээллийн хэрэгслийн нөлөө, давлагаан доор бужигнаж байна. Фэйсбүүк, "Мета" компанийн зар сурталчилгааны дүрэмд хэд хэдэн хориглох заалт байдаг юм. Тэдгээр заалт дотор "Улс төрийн утга агуулгатай мэдээллийг сурталчлахыг хориглоно" гэсэн заалт бий. Хэн нэгний тухай хэт хувийн шинж чанартай мэдээлэл, дуулиан шуугиан, хүчирхийлэл агуулсан сенсаацитай контент, криптовалютын бүтээгдэхүүн үйлчилгээ, болзох үйлчилгээ, мансууруулах бодис, архины донтолт, онлайн тоглоом, мөрийтэй тоглоом зэрэгтэй холбоотой мэдээллийг сурталчлахгүй. Түүнчлэн нийгмийн асуудал, сонгууль эсвэл улс төрийн шинжтэй зар сурталчилгаа явуулахад тодорхой хязгаарлалт үйлчилдгийг "Мета" дүрэмдээ тодорхой заачихсан байна. "Мета" компани аливаа улс, үндэстний улс төрийн сонголтод нөлөөлөхгүй, үймээн самуунд турхирахгүй гэдэг зарчим баримталдаг нь зар сурталчилгааны дээрх заалтуудаас нь харагдаж байна. Хэдийгээр улс дамнасан, дэлхийг хэрсэн Фэйсбүүк гэх энэ мэдээллийн аварга том сүлжээ зар сурталчилгааны дүрэмдээ хориглох зүйлсийг заасан ч манайхан эс мөрдөж төлбөр төлөөд зар сурталчилгаагаа явуулж байгаа нь дүрмийн бус үйлдэлд тооцогдоно л доо. Өндөр зарчим баримталдаг тус компани дүрмийг нь зөрчсөн хэрэглэгчдийгээ эхнээс нь эрхийг нь хязгаарлах замаар тэмцэж байгаа. Монголд Фэйсбүүкийн зар сурталчилгааны дүрмийг дээд зэргээр зөрчдөг хүмүүс бол улстөрчид болчихоод байгаа. 2020 оны наймдугаар сараас хойш Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн улстөрчдийг зарлахад, Э.Батшугар 99.8 сая төгрөгөөр уг жагсаалтыг тэргүүлсэн бол Ж.Ганбаатар 49.2 сая, Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 38.5 сая, Б.Найдалаа 30 сая, Б.Пүрэвдорж 25.2 сая, МАН 15.2 сая, Х.Ганхуяг 13.1 сая, Ж.Батсуурь 10.1 сая төгрөгөөр удаах байруудад жагссан. Дунджилбал, нэг улстөрч 35 сая төгрөгөөр Фэйсбүүкт мөнгө төлж постоо сурталчлуулсан гэсэн үг. Нийтдээ 281.1 сая төгрөг. Үүнийг л болиулах хэрэгтэй. Сонгуулийн дараа ийм их мөнгөн дүнтэй гүйлгээг гадагшаа зүгээр урсчихсан гэхээр 2020 оны сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр хэдэн тэрбумаар нь цацчихсан нь тодорхой л доо. Улстөрчид улс төрийн шинжтэй болоод сонгуулийн сурталчилгааны хамаг мөнгөө гадагшаа урсгахын оронд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа шингээдэг баймаар байна. Улс эх орны хөгжлийн төлөө ард түмнээ төлөөлж төр түшилцэх гэж байгаа, түшилцэж байгаа эрхмүүдийн хувьд сонгуулийн сурталчилгааны мөнгөө гадагшаа урсгаж байна уу, дотооддоо шингээж байна уу гэдгээс рейтинг нь өгсөх үү, буурах уу гэдэг үзүүлэлт шинээр орж ирж байна ч гэж харж болох нь. Сонгуулийн тухай хуульд "Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоно" гэж заахдаа сонгуулийн сурталчилгааг зөвхөн сонин, телевиз, сайтаар явуулна гэж нэр цохож оруулах нь элдэв төөрөгдөл Хэрэв ийм заалтыг Сонгуулийн тухай хуульд тусгуулж чадвал Фэйсбүүкээр дамжин гадагшаа сул урсаж байгаа валютыг дотооддоо шингээх, хоёрдугаарт дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих ач чухал холбогдолтой. Эргээд хариуцлага тооцсон ч буух эзэн, буцах хаягтай хэвлэл мэдээллийн байгууллагууд нь байх учраас аюулгүй байдал, хариуцлага тооцох талаасаа ч хэн хэндээ ашигтай. Явж явж энэ бүхний цаана Монгол гэх эх орны маань тусгаар тогтнол, шударга ёс, хүний эрхийн асуудал ч давхар яригдаад явах юм шүү. Үүн дээр сэтгүүлзүйн салбарын удирдах бүхий л байгууллага, газар, албан тушаалтнууд нэгдэж, лобби бүлэг байгуулж, аль нэг салбар, чиглэлээ "жийж" үлдээлгүй сонин, телевиз, сайт бүгдээрээ л гадагшаа чиглэсэн валютын урсгалыг дотооддоо, өөрсдөдөө шингээхийн тулд нэгдэж ажиллах цаг тулчихлаа. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн сурталчилгааг гадаадын мэдээллийн хэрэгсэл, платформуудаар сурталчлах тухай энд огт яриагүй шүү. Зөвхөн сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах тухай ярьж байна. Дэлхийн улс төр бужигнаж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед ядаж улс төрийн сонгуулийн сурталчилгаа, сонгуулийг тойрсон элдэв юмнуудаа дотоодын асуудал гэж үзээд дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулъя л даа. Фэйсбүүк, Твиттер, Инстаграмаар уруулын будгаа сурталчлах, улс төрийн сонгуулиа сурталчлахын хооронд асар их ялгаа, ялгамжаа бий. Улс төрийн сонгуулийн сурталчилгаа л биш бол гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлүүлээд гутал хувцас, байр сав, машин тэрэг, хоол хүнс гээд рекламдаж, спонсор хийж борлуулж болмоор бусад бүх юм нээлттэй гэсэн санаа. Гол нь улс төрийн сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь энэ гээд доллараа гадагшаа гаргахгүй, дотооддоо шингээх тухай ойлголт. Товчхондоо, төрөө байгуулах ажлын сурталчилгаагаа дотооддоо хийе гэсэн санаа. Монгол Улсад болж байгаа, ард түмэн нь саналаа өгдөг сонгуулийн сурталчилгаагаа хаа хол гадаадад байгаа танихгүй компанийн данс руу доллар шилжүүлэх замаар явуулах нь тусгаар улс гэдэг утгаараа утгагүй л дээ, яаж ч бодсон. Улс орондоо, дотооддоо болж байгаа сонгууль, түүний сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ явуулах нь сонгогчдодоо ч хүртээмжтэй, ойр юм.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.