Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 11:17:06
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Орос, Хятадын харилцаа "орчин үеийн дэлхийн дэг журамд амин чухал ач холбогдолтой” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний дараа мэдэгдэв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр орны худалдааны харилцаа улам бүр гүнзгийрч байгааг тэмдэглээд, Украины хямралыг тайван замаар зохицуулах Бээжингийн саналыг "үндэслэл болгон авч болохуйц" хэмээн өндрөөр үнэллээ. Мягмар гарагт болсон хэлэлцээ гурав орчим цаг үргэлжилжээ. Кремлийн Их ордонд болсон уулзалт цөөн бүрэлдэхүүнтэй эхэлж, дараа нь өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэн байна. Үүний дараа хоёр орны удирдагчид шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Орос-Хятадын Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Хэлэлцээний үр дүнгийн тухайд • “Өчигдөр болон өнөөдөр нүүр тулсан хэлбэрээр, цөөн хүний бүрэлдэхүүнтэй болон төлөөлөгчдийн оролцоотой хийсэн хэлэлцээ халуун дулаан, найрсаг, бүтээлч уур амьсгалд амжилттай боллоо” гэж В.Путин мэдэгдэв. • Ши Жиньпин “уламжлал ёсоор халуун дотноор хүлээн авсанд” В.Путинд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын яриа хэлэлцээг "илэн далангүй, найрсаг, үр дүнтэй болсон" гэж тодорхойллоо. Худалдааны тухайд • В.Путиний тэмдэглэснээр, Хятад улс Оросын гадаад худалдааны тэргүүлэх түншийн байр суурийг бат эзэлдэг. Түүний хэлснээр, энэ жил ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх төдийгүй энэ амжилтаа давах төлөвтэй байна. • Үүнээс гадна, ОХУ “Хятадын том зах зээлд” хүнсний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Тухайлбал, “БНХАУ руу мах, үр тариа болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж бий”. ОХУ-ын холбогдох яамд "ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар стандартыг хангах, хүнсний бүтээгдэхүүний харилцан хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна." • Ши Жиньпин Москвад хийж буй айлчлалынхаа үеэр худалдааны иж бүрэн төлөвлөлт байгуулахаар тохиролцож чадсаныг онцлов. Тэрбээр мөн худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 116 хувиар өссөн нь хоёр талын харилцааны материаллаг баазыг ихээхэн бэхжүүлсэн төдийгүй хоёр орны нийгэм-эдийн хөгжилд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглэжээ. Эрчим хүчний тухайд • ОХУ Хятадад газрын тос, байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний стратегийн нийлүүлэгч хэвээр байна. Оросын бизнес нь одоо хэрэгжиж буй болон хэлэлцэн зөвшилцөх шатандаа байгаа төслүүдийн хүрээнд Хятадын эдийн засагт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээг хангах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. • Орос, Хятадын удирдагчид цөөн бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. "Энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг үндсэндээ тохиролцсон. Энэ бол Оросоос 50 тэрбум шоо метр хийг найдвартай тогтвортой нийлүүлэх хоолой юм" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Украин дахь мөргөлдөөний тухайд • Украины асуудлаарх Хятадын энхийн төлөвлөгөөний олон зүйл заалт нь Оросын байр суурьтай нийцэж байгаа бөгөөд Барууны орнууд болон Киев түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн болох үед хямралыг тайван замаар зохицуулах үндэслэл болгон авч болно” гэж В.Путин мэдэгдэв. Гэсэн хэдий ч Кремль "ийм бэлэн байдлыг" хараахан олж хараагүй байна. • Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голдигийн Украинд шавхагдсан уран агуулсан сум нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдэлд В.Путин тайлбар өгөхдөө, “Барууныхан үнэхээр сүүлчийн украин хүнийг үлдэх хүртэл Оростой үгээр биш, үйлдлээрээ тулалдахаар шийджээ” гэж мэдэгдсэн байна. Хэрэв ийм сум нийлүүлбэл Барууныхан цөмийн бүрэлдэхүүн хэсэгтэй зэвсэг ашиглаж эхлэх учир Орос зохих хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй болно гэж тэрбээр нэмж хэлэв. • Ши Жиньпин хариу мэдэгдэхдээ, Бээжин Украины асуудалд “бодитой, шударга байр суурь” баримталж, “эвлэрэл, хэлэлцээг сэргээхийг идэвхтэй дэмжиж байна”, мөн энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ гэж онцлон тэмдэглэжээ. Олон улсын харилцааны тухайд • БНХАУ-ын даргын хэлснээр, хоёр удирдагч өнгөрсөн 10 жилийн хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг хамтдаа дүгнэж, Хятад-Оросын харилцаа нь хоёр талын харилцаанаас хол давсан бөгөөд орчин үеийн дэлхийн дэг журамд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдэв. ОХУ, БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалсаар байх болно гэж Ши Жиньпин хэлжээ. • ОХУ, Хятад "цэрэг, улс төр, эдийн засгийн давуу тал олж авахын тулд бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж буй аливаа улс, блокуудыг хүчтэй эсэргүүцэж байна" гэж В.Путин онцлон тэмдэглэв. Хамтарсан мэдэгдэл • Шинэ эринд шилжиж буй иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Москва, Бээжингийн харилцаа нь "төлөвшсөн, тогтвортой, бие даасан, хүчтэй", "гуравдагч орны эсрэг чиглээгүй" гэж удирдагчид мэдэгдэв. Баримт бичигт онцлон тэмдэглэснээр, "Орос Хятад улсад тогтвортой хөгжин цэцэглэхийг, Хятад улс ОХУ-д хүчирхэг, амжилттай байхыг хүсэж байна". • Есөн заалт бүхий хамтарсан мэдэгдэлд Хятад улс “Украины асуудлаарх энхийн хэлэлцээг аль болох хурдан дахин эхлүүлэх талаар Оросын тал хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг нааштай үнэлсэн бол асуудлыг зохицуулахад Хятад улс нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг ОХУ сайшаасан байна. Хоёр тал мөргөлдөөнийг хурцатгаж, даамжруулах алхмуудаас татгалзаж, "бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудал"-ыг хүндэтгэхийг уриалж, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцжээ. • Үүнээс гадна, Орос, Хятад улс НАТО-д хандан бүс нутгийн болон батлан хамгаалах байгууллага байх үүргээ чандлан биелүүлэхийг уриалж, AUKUS түншлэлийн зүгээс учирч болзошгүй эрсдэлд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлж, Иран, Саудын Араб улсууд харилцаагаа хэвийн болгосныг сайшаасан байна. Түүнчлэн Москва Тайванийг БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үзэж, тусгаар тогтнолыг нь "ямар ч хэлбэрээр" эсэргүүцэж байгаагаа дахин нотлов. • Эдийн засгийн талаарх товч мэдэгдэлдээ В.Путин, Ши Жиньпин нар Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлахыг Засгийн газрууддаа даалгасан байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.