Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Японы Ерөнхий сайд Украинд гэнэтийн айлчлал хийж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлалаа

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 11:18:42
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх тавдугаар сард “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахынхаа өмнө Украины нийслэл Киев хотноо мягмар гарагт айлчилж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийд улс оронд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ амлав. В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр К.Фүмио Украины Ерөнхийлөгчийг Хирошима хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцохыг урьсан гэдгээ мэдэгдлээ. Мөн Украинд НАТО-гийн сангаар дамжуулан 30 сая ам.долларын өртөг бүхий үхлийн хөнөөлгүй зэвсэг нийлүүлэхээ амлажээ. Украинд хүрэлцэн ирэх хүртэл нь нууцалж байсан Японы Ерөнхий сайдын айлчлал нь дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн К.Фүмиогийн анхны айлчлал болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотноо уулзсанаас нэг хоногийн дараа болсон юм. Японы удирдагчийн хувьд гадаадын улс оронд урьдчилан зарлахгүйгээр айлчлах нь тун ховор тохиолдол юм. Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд ОХУ 2022 оны хоёрдугаар сард хөрш улс руугаа довтолсноос хойш тус бүлгийн орнуудын удирдагчдаас К.Фүмио л Украинд хараахан айлчлаагүй байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Киевт айлчилсан билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад даваа гаргаас гурван өдрийн айлчлалаа эхлүүлээд байгаа үед К.Фүмио Украинд айлчилсан юм. Улмаар Японы Ерөнхий сайдын Украинд хийсэн айлчлал Хятадын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарчээ. Украинд тохиромжтой цаг үед айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан К.Фүмио ням гарагт Энэтхэг улсыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Киевт айлчлах төлөвлөгөө хараахан гараагүй байна хэмээн мэдэгдэж байжээ. Харин даваа гарагт Н.Модитой хэлэлцээ хийснийхээ дараа К.Фүмио Польшоор дамжин Украинд очжээ. Японы Засгийн газар Киевт хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд хожим нь хэвлэлүүдээр айлчлалын талаарх мэдээлэл цацагдсаны дараа баталсан байна. Киевт хүрэлцэн ирснийхээ дараа К.Фүмио Буча хотод очжээ. Оросын цэргүүдэд эзлэгдсэнийх нь дараа тус хотоос олон энгийн иргэний цогцос олдсон юм. “Япон улс энх тайвныг сэргээн тогтоохын төлөө Украинд дэмжлэг үзүүлэхийн тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргана” гэж К.Фүмио Бучад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлжээ. Япон улс Украинд санхүүгийн дэмжлэг санал болгосноос гадна хүмүүнлэгийн болон эмнэлгийн хэрэгслийн тусламж, мөн сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэрэг батлан хамгаалахын хэрэгслүүдийн тусламж үзүүлсэн. Гэхдээ дайны дараах энх тайванч үзэлтэй Үндсэн хуульд Өөрийгөө хамгаалах хүчнийг гадаадын хүчинд цэргийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон байдаг тул Токио Украинд зэвсэг нийлүүлээгүй юм. К.Фүмио зөрчил мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хоёр орны удирдагчид статус-квог дангаар өөрчлөх гэсэн Оросын оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн сацуу хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллана гэдгээ баталлаа. ОХУ-тай найрсаг харилцаатай Хятад улс хямралыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийхийг уриалаад байгаа энэ үед Украинтай холбоотой асуудлууд нь Хирошимад болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болох төлөвтэй байна. Мягмар гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ К.Фүмиог шүүмжлээд, олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг түргэтгэж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой хэмээн мэдэгджээ. “Япон улс нөхцөл байдлыг хурцатгах бус намжаахын төлөө илүү их хувь нэмэр оруулна гэдэгт манай улс найдаж байна” гэж Ван Вэньбинь хэлсэн байна. Харин АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Рам Эмануэль “Twitter” хуудсандаа, К.Фүмио Украины ард түмнийг хамгаалж, НҮБ-ын Дүрэмд заасан үнэт зүйлсийг сурталчлах зорилгоор Украинд түүхэн айлчлал хийж байна” хэмээн нийтэлжээ. К.Фүмио лхагва гарагт Польшид дахин очиж, пүрэв гаргийн өглөө Токиод эргэн ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын нэгэн төлөөлөгч мэдээлсэн байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.