Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон – Израил

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 11:52:39
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Хотуудын усан хангамж, газар тариалангийн усжуулалт, үйлдвэрүүдийн усны хэрэгцээ зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд гол мөрөн, нуурууд болон цэвэр усны бусад эх үүсвэрийг ашиглах боломж улс орон бүрт байдаггүй. Ийм бэрхшээлтэй тулгарсан боловч түүнийг даван туулж чадсан улсуудын нэг бол Израил юм. Дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудын нэг болох Ойрхи Дорнодын яг төвд орших тус улс гадаргын цэвэр усны нөөц маш багатай. Израилчуудын өвөг дээдэс нь өвлийн цагт богинохон хугацаанд үргэлжилдэг борооны улирлын үеэр багахан хэмжээний ус чийгийг хуримтлуулах замаар амьдралаа залгуулсаар иржээ. Гэтэл шинэ Израил улс байгуулагдахтай зэрэгцээд л усны асуудал нэн хурцадсан тул өнгөрсөн 70 гаруй жилийн туршид израилчууд “еврей ухаан”-аа ажиллуулсаар ирсэн гэхэд болно. Цэвэр усны цорын ганц нөөц болох Тивериад нуур нь сүүлийн 75 жилд 10 гаруй дахин өссөн Израилын хүн амыг ундны усаар хангах ямар ч боломжгүй байв. Харин хязгааргүй их нөөцтэй далайн усыг цэвэршүүлэх технологийг хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг еврейчүүд олж харжээ. Далайн усыг цэвэршүүлэн хэрэглэхгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын усны хэрэгцээг хангах тухайд бодохын ч хэрэггүй байлаа. Усыг цэвэршүүлнэ гэдэг бол далайн ба нуурын давстай ус, газрын гүний давстай усыг түүнд ууссан давс ба эрдэс бодисуудаас ангижруулах нүсэр ажиллагаа билээ. Дэлхийн II дайны дараах хүнд үед усыг цэвэршүүлж хэрэглэх нь “ой тоонд багтамгүй тансаг хэрэглээ” байсан боловч Израилын эрх баригчид улс орныхоо ирээдүйн төлөө хөрөнгө мөнгийг харамгүй зарцуулж байлаа. 1950-иад оны үед шинэ тулгар Израил улсын анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион цэвэршүүлэх технологийн ач холбогдол, ирээдүйг хамгийн түрүүнд олж харснаар улсынхаа ирээдүйн хөгжлийн суурийг тавьсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин Израилын ус цэвэршүүлэх үйлдвэрлэлийн эх суурийг тавьсан хүн бол профессор Александр Зархин юм. Тэрбээр зарчмын хувьд цоо шинэ технологи буюу “Вакуум даралтын нэрэлт”-ийн аргыг боловсруулж, Улаан тэнгис дэх амралт сувиллын Эйлат хотын цэвэршүүлэх байгууламжинд суурилуулжээ. Уг технологийн зарчим тун энгийн бөгөөд далайн усыг уур, мөс, шингэн гэсэн гурван төлөвт оруулснаар давс ба эрдсүүдээс нь ангижруулж, цэвэр усыг гарган авна. Хадера хот дахь далайн усыг цэвэршүүлэх байгууламж Хэдийгээр эл арга нь эрчим хүчний хувьд хэмнэлттэй байсан боловч Зархины төсөл бүтэлгүйтэв. Учир нь, ууршилтын явцад температурын горимыг хэт нарийн тохируулах шаардлагатай болдог, төхөөрөмжүүд хэт их зай эзэлдэг, үйлдвэрлэлийн процесст өргөн хэрэглэх боломж хязгаардлагдмал гэх мэт хэд хэдэн дутагдалтай байжээ. Иймээс А.Зархин бусад эрдэмтэд, тэдний дотор профессор Сидней Лееб нартай хамтран “буцах осмос”-ын технологийн /далайн усыг мембранаар дамжуулж, давс ба эрдэс бодисуудаас нь ангижруулан цэвэршүүлэх/ суурь болсон хиймэл мембраныг боловсронгуй болгоход гол анхаарлаа төвлөрүүлэв. Энэ мэтээр алдаж оносоор ирсний эцэст Израилын эрдэмтэд, инженерүүд дуслын усалгааны ухаалаг системүүд, далайн усыг цэвэршүүлэх ба усыг дахин ашиглах технологиудыг гарган авч чадсан бөгөөд үүний ачаар тус улсын хөдөө аж ахуйн салбар дэлхийд тэргүүлэх эгнээнд хүрчээ. Тухайлбал, Израилын газар тариалангийн салбарт ашиглаж буй усны 80 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлж байгаа бол нийт усны хэрэглээний 50 хувь /ундны усны 80 хувь/ нь далайн цэвэршүүлсэн ус юм. Негевийн цөл 1956 онд ба өнөөдөр 2013-2018 он хүртэл үргэлжилсэн их ган гачгийн үеэр ч гэсэн ус дамжуулах хоолойнууд, усан оргилуурууд хэвийн ажиллаж, цэцэрлэгт хүрээлэнгүүд нов ногооноороо байв. Орчин үеийн технологийн ачаар Израил орон усны хэрэгцээгээ бүрэн хангаж, усны гачигдлаас гарсан төдийгүй Палестины Өөртөө засах нутаг дэвсгэрийг усаар хангаж, бусад улстай арга туршлага, технологио хуваалцаж байгаа нь гайхамшиг мөн. Энэ бол чухамдаа далайн усыг цэвэршүүлэх технологийн үр өгөөж юм. Тухайн салбарт хамгийн их амжилт олсон Израилын компани бол IDE Technologies бөгөөд өдгөө дэлхийн 40 улсад ус цэвэршүүлэх үйлдвэр барих 400 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, дэлхий дээрх хамгийн том ус цэвэршүүлэх заводыг Хятадад барьсан бол Карибын тэнгисийн сав газрын улсуудад томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.Өнөөдөр израильчууд цэвэршүүлэх технологийн зах зээлд гол тоглогч болсон төдийгүй усыг цэвэршүүлэхдээ эрчим хүчинд хэмнэлттэй, “ногоон” технологийг хэрэглэх тал дээр тэргүүлж байна. Тухайлбал, IDE Technologies компани усыг цэвэршүүлэхэд зарцуулдаг асар их эрчим хүчийг хэмнэх үүднээс эрчим хүчний рекуперацийн /сэргээн ашиглах/ технологийг гарган авчээ. Түүнээс гадна, далайн усыг цэвэршүүлэх явцад дагалдах дайвар бүтээгдэхүүнүүд болох химикатууд, давсны уусмал, хүлэмжийн хий их хэмжээгээр ялгардаг. Эдгээрийг багасгахын тулд IDE Technologies компани усыг цэвэршүүлэх эхний үе шатанд химикатууд ашигладаггүй ProGreen гэдэг технологийг гарган авчээ. Өөрөөр хэлбэл, химийн бодисуудын оронд механик шүүлтүүрийн аргыг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр химийн бодисуудын үлдэгдлүүд буцаад далай руу орох явдлыг зогсоох ба цэвэршүүлэх байгууламжийн ажилчдын эрүүл мэндэд тустай. Сүүлийн жилүүдэд Израилын компаниуд цэвэршүүлэн гаргаж авч буй ундны цэвэр усны өөрийн өртгийг үлэмж бууруулснаар 20 жилийн өмнө 1 шоо метр усыг цэвэршүүлэх зардал 2 доллар байсан бол өнөөдөр 50 цент болжээ. Ус ашиглалт ба түгээлт, усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах шилдэг технологи ба менежментийн шийдлүүдийг бий болгож, шилдэг туршлага, шинэ арга хэрэгслүүдээр үндэсний технологийг баяжуулан хөгжүүлснээр ийм үр дүнд хүрчээ. Дэлхий дээрх усны нөөцийн 90 гаруй хувь нь давстай ус байдаг тул далайн усыг цэвэршүүлэх Израилын технологи нь хүн төрөлхтөнд амин чухал бөгөөд асар ирээдүйтэй. Хэдийгээр усныхаа хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа боловч усны аж ахуйгаа шинэчлэх зорилтыг Израилын засгийн газар дэвшүүлжээ. 5 жилийн турш дараалан үргэлжилсэн их ган гачиг нь цэвэр усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх шинэ арга замуудыг хайхыг шаардаж байна. Иймээс 2030 он хүртэлх стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд “далайн усыг цэвэршүүлэх станцуудыг шинээр барих, усыг Тивериад нуур руу татах”-аар тусгасан байна. Өнөөдөр Израил улс хөдөө аж ахуйн салбарт усыг дахин ашиглах тал дээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглаж байгаа нь гайхамшиг мөн. Хоёрдугаарт бичигдэж буй Испани улсад эл үзүүлэлт дөнгөж 17 хувьтай байх жишээтэй. Усыг цэвэршүүлэх, дахин ашиглах технологиудын ачаар Израил улс усны гачаалаас бүрмөсөн гарсан хэдий ч чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж гамнах сэтгэлгээ еврейчүүдийн тархинд гүн батжин суужээ. Ялангуяа үе үе хэдэн жилээр үргэлжилдэг ган гачгийн үед усыг хэмнэх аяныг байнга зохион байгуулж ирсэн нь ирээдүй хойч үеийнхэнд усыг гамнах сэтгэлгээг төлөвшүүлж байна. Жишээ татахад, ус дамжуулах хоолойд тусгай хошуу хийснээр усыг 30 хүртэлх хувиар хэмнэсэн бол усны төлбөрийг шаталсан тарифт шилжүүлснээр хэтрүүлэн ашигласны төлбөр эрс нэмэгджээ. Үүний зэрэгцээ Израилын хэвлэлүүд “усаа хэмнэхийн тулд 4 минутаас бага хугацаанд шүршүүрт орох”-ыг уриалж байв. Толгойгоо савандах үедээ шүршүүрээ хаах нь израилчуудын хувьд үндэсний онцлог бүхий дадал зуршил болж тогтжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.