Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Г.Занданшатар: Төрийн алба чадавхын чадамжид суурилах байтал мэдлэгийн зарчимд түшиглэх болсон

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 13:10:06
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос зохион байгуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн төслийн талаар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ “Төрийн алба нь мерит буюу чадавхын чадамжид суурилах байтал одоо мэдлэгийн зарчимд түшиглэх болсон. Мэдлэг боловсрол гэдэг бол зэвсэг. Мэдлэг эмч хүний гарт орвол хүний амь авардаг. Хулгайчийн гарт орвол бусдыг хөнөөдөг. Иймд нийгэмд, тэр дундаа төрийн албанд ёс зүйг төлөвшүүлэх нь өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Хэчнээн мянган сайхан хууль байгаад хуулийг буруугаар хэрэглэдэг ёс зүйгүй байдал газар авбал нийгэм ямар шатанд хүрдгийг бид харж байна. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай асуудал биш. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг батлах нь тэнд ажиллаж буй албан хаагчдыг чангалах гэсэн хэрэг биш. Монголын төр чадавхтай байх тухай асуудал. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйн нэгдмэл байдлыг хангасан хууль гаргах нь зүйтэй юм. Иймд хаврын чуулганаар энэхүү хуулийг баталъя. Энэ хууль хэм хэмжээ болчихвол цаашид хэрэглэх шаардлагагүй болно” гэлээ. АТГ-ын комиссор Д.Дуламсүрэн “Төрийн албаны ёс зүй нь бусад байгууллагаас юугаараа ялгаатай вэ гэхээр энэ нь олон нийтийн итгэлтэй холбогддогоороо онцлог. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон эрхээ шударгаар хэрэгжүүлж байгаа гэсэн иргэдийн хүлээлт гэсэн үг юм. Тиймээс олон нийтийн итгэлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Иймд авлигыг нөхцөлдүүлж байгаа асуудал дээр тогтож ярих шаардлагатай. Тэдгээр нөхцөлдүүлэгч хүчин зүйлийг арилгахгүй бол авлига арилахгүй” гэв. Тэрбээр мөн үеэр зарим тоо баримтыг илтгэлдээ дурдсан. Одоогийн байдлаар, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан хаагч өнгөрсөн оны байдлаар 47 гаруй мянга байгаа ба үүнээс 42657 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт эрсдлийг нь тооцож үзэхэд, 6895 албан тушаалтан дунд ба түүнээс дээш эрсдэлтэй гэж гарсан байна. Тэр дундаа тэрбум төгрөг болон түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө орлого нь өссөн эсвэл давтамжтай байдлаар өссөн 24 албан хаагч байгаа аж. Тэдгээр албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт Татварын ерөнхий газартай хамтарч дүн шинжилгээ хийн, 312 сая төгрөгийг өнгөрсөн оны сүүлчээр улсад төлүүлэхээр шийдвэрлэсэн хэмээв. Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, УИХ-аас удирдлагыг нь томилдог албан байгууллагын дарга нар, холбогдох яам, агентлагийн төлөөлөл, төрийн өмчит газруудын Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд, Монголын үйлдвэрчний эвлэл, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ажил олгогч эздийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.