Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Улаанбаатар хотын бодлогыг нэг цогц болгох хэрэгтэй гэв

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 15:28:19
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцууллаа. Төслийн хүрээнд үндэсний замын судалгаа хийж, Улаанбаатар хотын зорчигч тээврийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам, нүүрстөрөгч багатай тээврийн төрлүүдийн туршлага солилцох чиглэлд ажилласан байна. Улаанбаатар хот өнөөгийн тогтсон загвараа хэрэглээд байвал утааны ялгарлыг харьцангуй багасгах ч 2050 он гэхэд бодлогын хэрэгжилтийг хангахгүй. Одоо байгаа суурь үзүүлэлтээс харахад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50 хувь нэмэгдэнэ. Харин зөв бодлого хэрэгжүүлбэл 2015 оны түвшнээс 40 хувь хүртэл багасгах боломжтой. Энэ бүхэн ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэхээр хамаарна гэж дүгнэжээ. Энэ төсөл нь Засгийн газрын байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй болон цахилгаан тээврийн хэрэгсэл, шатдаг хийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилтод нийцэж байгааг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэмдэглэв. Хөгжиж буй улс орны хувьд хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад ямар бэрхшээл тулгарч байгаа, юунд анхаарах талаар ОУТФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким ярихдаа, “Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч хүн амынх нь 50 хувь нь нийслэлдээ төвлөрч амьдардаг тул эхний ээлжинд төвлөрлийг сааруулах шаардлагатай. Дэд бүтэц бий ч энэ салбарын санхүүжилт бага. Засгийн газраас олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг ч зорилгоо тодорхойлохын тулд хоттойгоо хамтран хот төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй. Зорилгоо тодорхойлсон ч бодит амьдралд хэрэгжүүлэх нь түүнээс ч чухал. Бүгдээрээ нэгдсэн саналд хүрэхгүй бол хэрэгжилт хангалтгүй байх болно. Замын зураглалаа богино, дунд, урт хугацаатай төлөвлөж гаргах хэрэгтэй байгаа” хэмээлээ. “Улаанбаатар хотын бодлогын тухай асуухад хэн нь ч нэгдсэн зүйл ярьдаггүй. Зам, барилга, орон сууц гэх мэт өөр өөр зүйл хэлдэг. Хот гэсэн цогц ойлголтгүй, үндэсний түвшний хотын бодлого байхгүй санагдсан. Хотыг хэт тэлэхээс сэргийлэх ёстой байтал хэрэгжүүлж буй бодлого нь хот өргөжихийг дэмжиж байх жишээтэй. Иймд хотын бодлогыг нэг цогцоор ойлгож, газар ашиглалт, татвар, үйлчилгээ нь харилцан уялдаатай байх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй”-г Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ЕвроАзийн хэлтсийн дарга Виллиам Томпсон онцоллоо. Улаанбаатар хотод Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 онд гэхэд тээврийн хэрэгслээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал 22.7 хувь бууруулах амлалт авсан. Иймд 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022-2023 онд сүүлийн үеийн 80 автобус оруулж иржээ. Ирэх онд энэ тоог 800 болгохоор зорьж байгаа. Ингэснээр нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарал харьцангуй багасах боломжтой аж. Манай улс 2020 онд ОУТФ-ын гишүүн болсон байна. Тус байгууллагад 64 улс гишүүнээр элсжээ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.