Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Сүхбаатар: “Сэлбэ сэргэлт" төслийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 16:04:36
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тэдгээрийн уялдаа холбоо, үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны 655,0 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”-ийг (BRT) хэлэлцээд дэмжсэн тул төслийг 2023 онд багтаан хариуцан эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан байна. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгагдсан олон тулгуурт нийтийн тээврийг бий болгох ажлын хүрээнд “Сэлбэ сэргэлт" төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжсэн тул төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ. 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд 2023 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай судалж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгасан аж. Тусгай замын их багтаамжийн автобусны зураг төслийг бэлэн болгосноор Энхтайвны өргөн чөлөө болон Ард Аюушийн өргөн чөлөө–Их Тойруу–Да хүрээ гудамж–Цайз–Офицеруудын ордон тусгай замын их багтаамжийн автобус, шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, цаашид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэх юм. Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах цогц арга хэмжээний нэг хэсэг болно. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хүлээгдлийн хугацааг дунджаар 4-12 минут, дундаж хурдыг 18-25 км/цаг байхаар цагийн хуваарийг төлөвлөдөг болно. “Сэлбэ сэргэлт" төсөл Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж, үерийн даланг 21.6 км байгуулж, үерийн эрсдэлийг бууруулах, усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.