Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Шүүх ажиллагаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байна

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 16:07:55
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Иргэдийн шүүхийн талаарх ойлголт, итгэл нь тухайн хүний өөрийнх нь хэргийн оролцогч, гэрч, иргэдийн төлөөлөгч зэргээр шүүх ажиллагаанд оролцож байсан туршлагаар хязгаарлагддаг байна. Шүүх ажиллагаанд биечлэн оролцсон туршлага бүхий иргэдийн шүүхэд итгэх итгэл 64 хувьтай байгааг хөндлөнгийн байгууллага судалжээ. Харин шүүхэд ирж байгаагүй, хэрэг хянан шийдэхэд оролцоогүй, иргэд зөвхөн төсөөллөөр, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний мэдээлэлд үндэслэн ойлголт авдаг. Судалгаагаар, тэдний олон нийтийн шүүхэд итгэх итгэл 53.7, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх, мэдээлэл авах боломж бүрдсэн эсэх нээлттэй ил тод байдлын түвшин 62.3 хувь гэжээ. Албан бус мэдээллээр, иргэдийн 90 хувь нь шүүхэд итгэдэггүй гэх мэдээлэл ч байдгийг “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурлын үеэр оролцогчид ярьж байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шүүхэд итгэх итгэл” илтгэлдээ, -Шүүхийн бие даасан байдлыг эдийн засгийн агуулгаар хангах, шүүхийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл бүрдүүлэхэд төсөв санхүү хүрэлцээтэй байх тухай хууль тогтоомжийн заалтыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа. Мөн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр боловсруулж мөрдөх, энэ салбарт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, гадаад улс орны туршлага, хамтын ажиллагаа, дотоодын оролцогчдын дэмжлэг нөөц боломжид тулгуурлан үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгааг тэмдэглэв. Анхан шатны шүүх өнгөрсөн онд эрүүгийн 14202, иргэний 57633, захиргааны 2096, зөрчлийн 24116, нийт 98 мянга гаруй хэргийг хянан шийдэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллан, 2592 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Эдгээр тоог задалж нягтлахад маш цөөн хэргийн шийдвэртэй холбоотой бодит бус, албан эх сурвалжгүй, хэн түгээсэн нь тодорхойгүй, бусдыг төөрөгдүүлэх мэдээлэл иргэдийн шүүхийн талаарх төсөөлөл, шүүхэд итгэх итгэлд нөлөөлж байна. Энэ нь шударга ёсны тогтолцоог хүчгүйдүүлэх сөрөг үр дагавартай тул шүүх үйл ажиллагааны талаарх мэдээллээ бүрэн бодит, үнэн зөв мэдээлэх, шүүх олон нийтийн харилцаа зайлшгүй хэрэгтэй байгаа. Олон нийтийг шүүхийн талаар мэдлэгтэй болох хэмжээний мэдээллээр хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр гаргаж байгаа аж. “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” хуралд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Канад Улс, Европын холбоо, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүх, хуульч, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.