Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 06-р сарын 03
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Халагдах 800 хэний фракц вэ?

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 16:16:46
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Засгийн газар “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн алба болон төрийн өмчит компанид их цэвэрлэгээ эхлүүлж, 800 хүнийг халахаа зарласан нь МАН доторх фракц хоорондын чимээгүй тулааны өрнөл болж мэдэхээр байна. Учир нь, МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракц, УИХ-ын гишүүн Сү.Батболдын “МИГМО” фракц, Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хамтарсан фракц бий. Эдгээр фракциуд хаана мөнгөтэй, эрх мэдэлтэй албан тушаал гарч ирнэ, түүн рүү төлөөллөө шургуулж, ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон 800 хүнийг хална” гэдэг тайлбар зүүж буй нь шударга сонстох ч цаад агуулгаараа өрсөлдөгч фракциудынхаа “гар, хөл”-ийг тасдах ажил хийх нь ээ гэж ойлгож болох юм. 2016 оноос хойш Засгийн эрхийг долоо дахь жилдээ дангаараа барьж буй МАН-д төрийн албанд шинэчлэл хийх хүрээнд хуульд нийцүүлэн мэдлэг боловсролтой, чадвартай боловсон хүчнээр сэлгээ хийж, төрийг чадварлаг, цомхон болгох цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл долоон жилийн турш хууль зөрчиж, томилгоо хийчихээд энэ долоо хоногоос “Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, дөрөвдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэл ирүүл” гэх хугацаатай үүрэг өгч байгаа нь фракцынхаа эрх ашгийг хамгаалах гэсэн үйлдэл юм. Удахгүй энэхүү “Шүүр” ажиллагаагаар халагдсан 800 хүний оронд төрийн алба, төрийн өмчит компанид шинээр 800 хүн зөрж орж ирэхэд гайхах зүйлгүй. Эрх баригчид энэ үйлдлээ “Хуульд нийцүүлж байна” гэдэг ганган тайлбар л дагуулна. Уг нь бол төрийн алба, төрийн өмчит компанийг цомхон чадварлаг болгох боломж бүрэн бий. Учир нь, дарга дагасан албан тушаалуудыг байхгүй болгоход л хэдэн зуугаараа чөлөөлөгдөнө. Төрийн өмчит компани дээр жишээ татахад газар, хэлтэс гэж дотроо ангилагдана. Тэр бүх газар, хэлтэс нь даргатай. Даргыг дагаад нарийн бичиг, жолооч, цүнх баригч гэсэн орон тоо давхар дагалддаг. Төрийн алба ч ялгаа байхгүй, таван цэргийн дээр нэг дарга байж ч магадгүй. Дарга дагасан төрийн бүтэц ноёлж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэгсэн хэрнээ ажил хөөцөлдөн, гарын үсэг зуруулах шаардлагатай болоход дарга олддоггүй. Энэ зовлонг бизнесмэнүүд илүүтэй мэдэрдэг гэж хэлж болно. Тухайлбал, бизнес эрхлэх гээд зөвшөөрөл хүсэхэд хариу нь гарахгүй таг болно. Хэзээ хариу нь гарахыг сураглахаар очиход “Дарга байхгүй гадаад явсан. Дарга байхгүй хөдөө явсан, Дарга байхгүй, яам руу хуралд явсан” гэдэг тайлбар л сонсдог. Дарга дагасан бүтэц нь төрийн зардлыг ч данхайлгасаар ирсэн. Тиймээс төрийн алба, төрийн өмчит компанид халаа сэлгээ хийхдээ дарга нарыг түлхүү халж, орон тоог нь цомхотгохгүй бол Засгийн газрын зардал буурахгүй. Төр данхгар хэвээр л үлдэнэ.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
2 сар    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
2 сар    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
2 сар    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
2 сар    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
2 сар    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
2 сар    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
2 сар    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
2 сар    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
2 сар    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
2 сар    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
2 сар    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
2 сар    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
2 сар    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
2 сар    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
2 сар    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
2 сар    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
2 сар    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
2 сар    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
2 сар    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
2 сар    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
2 сар    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
2 сар    

Алтны үнэ өсжээ
2 сар    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
2 сар    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
2 сар    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
2 сар    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
2 сар    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
2 сар    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2 сар    

Эзэнгүй муур, нохойг тоолно
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
2 сар    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
2 сар    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
2 сар    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
2 сар    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
2 сар    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
2 сар    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
2 сар    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
2 сар    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
2 сар    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
2 сар    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
2 сар    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
2 сар    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
2 сар    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
2 сар    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
2 сар    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
2 сар    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
2 сар    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
2 сар    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 сар    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 сар    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.