Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!

НИЙТЛЭСЭН: 2023-03-22 16:22:38
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ингэж бичжээ, “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо “Таван Богд”, “Ханбогд Кашмир”, “М-Си-Эс”, “Буян” гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв. Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад социализм руугаа буцаад ухарч буй мэт санагдах боллоо” гэж. Ийм айдас ганц О.Амартүвшинд төрөөгүй байх, Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь өнөөдөр ам ангайх, өөрсдийгөө өмгөөлөх эрхгүй болцгоосон байна. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол нэг талаар Монголын төрийн, нөгөө талаар бизнес эрхлэгчдийн үнэн төрхийг илчилсэн. Анхнаасаа авсан зээлээ төлөх хүсэлгүй нэгэн байхад төрийн бодлого, шийдвэрийн алдаа, улс төрийн талцал, хэрүүлээс болоод төсөл хөтөлбөр нь гацсан, дампуурсан нөхдүүд ч байна. Гээндээ ч, гоондоо ч гэдэг. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан бүхэн хулгайч, луйварчин биш. Бизнес эрхлэгчдээ нийгэмд ингэж яллах нь эдийн засагт хортой, ардчилалд аюултай байж мэднэ. О.Амартүвшингийн хэлснээр төр бүгдийн “эзэн” болбол яанам бэ. “Эрдэнэс Тавантолгой” шиг хулгай, луйврын үүр овоохойнууд л нэмэгдэнэ гэсэн үг. Нээлттэй сонсголын зорилго нь зөв ч, арга нь буруу байлаа. Монголчуудын баян хүнд дургүй сэтгэлгээн дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улсын яллагч шиг сайхан шоудлаа. Б.Энхбаярын хэтийдсэн шоунаас болоод манай ядуу даржин нийгэм бизнес эрхлэгчид рүүгээ бензин цацах нь холгүй бухимдалтай байна. Үүний үр дагаврыг эрх баригчид эрх биш тооцсон байлгүй. Монголд бизнес эрхлэх жинхэнээсээ амаргүй. Зах зээлийн чөлөөт эдийн засагтаа гэх атлаа төрийн дарамт шахалт их. Хамгийн сүүлийн, олны анхааралд өртсөн жишээ бол ШӨХТГ ба “Алтантариа” компанийн захирал П.Цэнгүүн хоёрын дунд үүссэн зөрчил. Гэх мэт төрийн нэрээр бизнес эрхлэгчдийг торгодог, ялладаг, айлгадаг тэгээд авлига авдаг нөхдүүд төрөөр дүүрэн. Хүмүүс яагаад бизнес эрхлэхээс илүү төрд орох гэж үхэлддэг шалтгаан ердөө энэ. Зовлогоо зовоож бизнес эрхэлснээс том даргын цүнх баривал зовлонгүй баяжина. Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд ийм л аргаар баяжсан, хөлжсөн, эцэстээ үнэнд гүйцэгдсэн биз. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чухал чуулган байна гэж тодорхойлсон. Үндсэндээ авлигатай тэмцэхийн тулд нэг авлигачийг нөгөөгөөр солиод нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй. Эдийн засгийн эрх мэдэл төрд төвлөрөхийн хэрээр бурхан Будда ч авлигач болж мэднэ. Монголын төр авлигаасаа салъя гэвэл төр бизнес эрхлэгчдээс савраа тат. Бизнесийг зах зээлийнх нь зарчмаар явуул. Элдэв янзын хөнгөлөлт, урамшуулал болоод дарамтаа зогсоо. Энэ л авлигын эсрэг шинэчлэл байх болно. Төрийн оролцоо ихсэх тусам авлига нэмэгддэг нь гашуун үнэн. Цар тахлын үед төрийн оролцоо нэмэгдсэнээс болоод тээвэрлэлтийн зардал яаж өссөн билээ дээ. Хэд дахин нугаларсан тээвэрлэлийн зардалд нэг авлигачийн “ханш” шингэсэн л гэсэн үг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, тэтгэнэ гэх болсон. Гэхдээ хувийн хэвшлээ нийгэмд яс болгож шидээд байвал яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид нь байтугай дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэхэд бэлэн байна. Нэмээд тэднийг нийгмээр нь баалуулж, яллуулаад эхэллээ. Хөгжлийн банкийг жинхэнээсээ тоносон хулгайчдын хувьд ашигтай, бүгдийг нь харлуулах тусам гол луйварчид нь нэр цэвэр үлдэж байна. Женко Х.Баттулга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр гээд. Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэг цүнх баригч гэхэд л 146 тэрбумыг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авчихсан, одоо 117 тэрбумын өртэй. Женко АН-д бүтэн нэртэй бүлээн зүстэй хүн үлдээгээгүй шиг Б.Энхбаяр Монголд бүтэн нэртэй, бүлээн зүстэй бизнес эрхлэгч үлдээсэнгүй. Их багагүй бүгд л “но”-той байж таарч. Энэ дээр нь ёстой хүн нь олдвол хэрэг тохоход амархан гэгчээр л Б.Энхбаяр ажиллана лээ. Уг нь зээл авсан бүхэн луйварчин биш л дээ. Улстөржүүлээд, АН-ыг харлуулахын тулд бизнес эрхлэгчдээ бүгдийг нь бүтэн нэр, бүлээн зүсгүй луйварчид болгочихлоо. Женко АН-ыг яг ийм жишгээр “алсан” байдаг юм. Хөгжлийн банкийг тонох эхлэлийг 2017 онд, АН ажлаа өгсний дараа Ардын намынхан хуулийг нь өөрчилж байгаад тавьсан байдаг. Тэгж ярих юм бол Б.Энхбаярт хэн нэгэн АН-ыг жаахан харлуулаадах гэж даалгавар өгсөн аятай аашилсан нь үнэн. Тийм шударга нэгэн аваас анд нөхдөө, жишээ нь, Хөгжлийн банкны дэдээр ажиллаж байсан Ж.Эрхэмбаатарын ах Ж.Эрхэмбаярыг, Ч.Ундрам, Ц.Анандбазар, С.Бямбацогт нараа дуудаж байцаахгүй яагаа вэ. Ч.Ундрам гэхэд зээлээ төлөхгүй “гүрийж” явснаа дуулиан дэгдэнгүүт барьж очоод тушаасан нь худлаа биш шүү дээ. Хөгжлийн банкны хэргийн хамгийн том сэжигтэн болох Х.Баттулгыг бараг л “ааваа” гэх нь холгүй байсан хэрнээ С.Баярцогт, Н.Батбаяр, Ш.Адъшаа нарт ямар эрэлхүү, дээрэлхүү зан гаргасныг бултаараа харсан. Нээлттэй сонсголын зорилго нь зээлээ зориулалтын болон зориулалтын бусаар ашигласан эсэх, төлж барагдуулсан эсэх, төсөл хөтөлбөрт нь асуудал үүссэн эсэхийг нь нягталж тодруулах явдал. Б.Энхбаярын энтертайментыг үзэх, үзүүлэх гэж нийгмээрээ нээлттэй сонсголыг үзсэн юм биш. Цаашдаа ямар арга хэмжээ авах нь хамгийн гол зорилго нь байх. Ингээд төрийн мөнгийг идэж, уугаад байх уу. Эсвэл гэдэг хариулт нийгэмд хэрэгтэй байна. Эцэст нь, нээлттэй сонсгол хийсэн нь зөв. Гэхдээ нээлттэй сонсголд дуудагдсан, оролцсон болгон гэмт хэрэгтэн биш. Үүнийг нь ялгаж, салгаж ойлгох ёстой. Тэр тусмаа бизнес эрхлэгчдээ бүгдийг нь “гутааснаараа” төр гоё харагдахгүй. Төр гоё харагдмаар байвал бизнесийг чөлөөл.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.